Эх орондоо ирсэн “The Hu” хамтлагийн гишүүдэд  “Чингис хаан” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт гардуулахаар болсон билээ. Энэ жил анх удаа хамтлаг /байгууллага/-т “Чингис хаан” одон гардуулах болсон тул Их Эзэн Чингис хааны эснэн мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

Энэ үеэр аялан тоглолттой байсан “The Hu” хамтлагийнхан эх орондоо ирсэн тул өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хүлээн авч уулзаад, “Чингис хаан” одонгийн энгэрийн тэмдгийг зүүн өгч, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж байгаад нь баяр хүргэлээ.

Шагнал гардуулах ёслолд тус хамтлагийн гишүүд болох:

  1. Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог
  2. Хамтлагийн ахлагч, морин хуурч Ц.Галбадрах
  3. Төмөр хуур, цуур хөөмийч Г.Нямжанцан
  4. Морин хуурч, хөөмийч Б.Энхсайхан
  5. Товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн
  6. Бөмбөрчин Г.Одбаяр
  7. Соло гитарчин А.Жамбалдорж
  8. Басс гитарчин Б.Батхүү
  9. Хэнгэрэг М.Өнөмөнх нар оролцлоо.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • жирийн иргэн 2019-12-31 05:13:43
    Ангилаар дуул гэж юу солиороод байгаа юм. Эх хэлээрээ л дуулах ёстой. Дуртай нь орчуулдаг л юм байгаа биз.Дэлхийд түгсэн дуунуудыг Монголоор орчуулсан нь хаана ...
    192.82.75.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Болд 2019-12-31 00:55:04
    Харин тийм ээ. Яг нэг хэв маягаас чинь уйдаж эхэлж байна шүү
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах
  • яч 2019-12-31 00:17:46
    Одоо сүр бадруулахаа болиод эртний хувцас хунараа тайлаад англиар дуулж эхлэх. жилжингээ давтсан 9 дуу дээрээ нэмээд сайн шинэ уран бүтээлүүд гаргахгүй бол
    192.82.77.52
    Мэдэгдсэн Хариулах
    • kkk 2020-01-02 03:37:51
      Манайхан ингээд мэдрэлтээд эхэлдэг юм. Иймэрхүү мэдрэл юмнууд уг нь цөөн байвал сайн байна.
      202.131.246.181
      Мэдэгдсэн Хариулах
      • kkk 2020-01-02 03:38:51
        яч гэсэн нэртэй коммент бичсэн мэдрэлд зориулав.
        202.131.246.181
        Мэдэгдсэн Хариулах