Пирс Броснан: Тагнуулчийн дүрийг дутуу бүтээсэн юм шиг санагдаад сэтгэлд хүрээгүй
Үзэгчдийн дунд “007” тагнуулчийн дүрээрээ танил болсон Холливудын жүжигчин Пирс Броснантай сэтгүүлч М.Обельченкогийн хийсэн ярилцлагыг толилуулж байна. Дэлгэцнээ супер баатрын дүрийг амилуулж чадсан жүжигчин бодит амьдралын хувьд өрөвчхөн сэтгэлтэй нэгэн гэнэ.

-Ноён Броснан та 12 жилийн дараа “The November Man” кинонд Жеймс Бондын дүрийг дахиад бү­тээсэн. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргах болсон бэ?

-Дөрвөн кинонд таг­нуулчийн дүр бүтээхдээ ямар нэг зүйлийг ду­туу хийсэн юм шиг санагдаад сэтгэлд нэг л хүрэхгүй байсан юм.

Харин “The Thomas Crown Affair”, “The Matador” кинонд хамт тоглосон жүжигчин маань надад “The November Man” киноны зохиолыг санал болгосон.

Шинэ зохиолын Бонд миний өмнө бүтээсэн дүрүүдээс илүү хүчирхэг, хад шиг хатуу, муурын хумс шиг хурц, бээлийгээ тайлаад ажилладаг нь надад со­нир­холтой санагдсан. На­дад санал болгож бай­сан Бондууд сүүлчийн зохио­лынх шиг онцгой байгаагүй. Гэ­рээг эхлээд дөрвөн ки­нонд тоглохоор хийсэн ч продюсерүүд таван кинон болгосон. Гэвч төлөвлөгөөг 2002 онд өөрчилж дөрвөн кино хэвээр үлдсэн.

-Жеймс Бондын дүрийг таны да­раа бүтээсэн жү­жигчин Дэниел Крей­гийг та хэрхэн хүлээн авсан бэ. Та­наас ялгаатай нь тэрбээр өөрийн дүрд тань шиг хайртай байгаагүй учраас продюсерүүд араас нь утас­даж, ят­гасан гэсэн...

-Дэниелийг муугүй зал­гамжлагч гэж боддог. Спор­тоор хичээллэдэг бо­лохоор бие бялдрын хөгжил сайтай залуу. Түүнийг сайн жүжигчин гэж үнэлж байна.

-Таны анхны эхнэр К.Харрис “For Your Eyes Only” кинонд Бондын бүс­гүй болж тоглодог. Эхнэр агсан тань Бондын дүрд тоглохыг ятгасан гэдэг...

-Тийм ээ, Кассандрагийн ачаар Ж.Бондын эрхийг эзэмшдэг Брок­ко­лийн гэр бүлийнхэнтэй танилцсан. Эхнэр маань намайг АНУ-д очиж, азаа сорихыг ятгасан юм. Гэвч надад эхлээд санал болгосон дүр бол “Remington Steele” цуврал киноны детективийн дүр. Удалгүй надад Бондын дүрд тоглох санал тавихад кино студи намайг явуулах дургүй байж билээ.

-Танд уй гашуу олон тохиолдсон. Энэ бүгдийг даван туулахад юу тус бол­сон бэ?

-Ажил, гэр бүл, найз нөхөд, шашин шүтлэг. Ир­ландын католик шашин шүтдэг болохоор сүмд очиж залбирал үйлдэнэ. Католик шашинтай хүн амьд­ралд аз жаргал, зовлон ээлжилж байдгийг мэддэг. Эр зоригоо чангалах хэрэгтэй. Үхлийн дараа амьдрал байдаг гэ­дэгт ч итгэдэг. Гэх­дээ за­римдаа уй гашууг яаж даван туулахаа ойлгохгүй үе тохиолдоно. Хайртай эхнэрээ алдах, хүүхдүүдээ ганцаа­раа өсгөх үеийг даван туулж чадсан. Кассандраг нас барсны дараа надад их хэцүү байсан.

-Та дахиад эхнэртэй бо­лохгүй гэж андгайлсан гэсэн...

-Тийм ээ, би Кэссид их хайртай байсан. Тэр маань надад их олон зүйлийг зааж сургасан их эерэг хүн байсан төдийгүй хүүг минь төрүүлж өгсөн. Түүнийгээ нас барс­наас хойш гурван жи­лийн дараа сэтгүүлч Кили Шей Смитэд ярилцлага өгөх үедээ танилцсан ч бид долоон жи­лийн дараа гэр бүл болсон юм. Намайг Кэссийг мартаж чадахгүйг Кили ойлгодог. Тэр миний амьдралын замыг заагч од гэж хэлж болно.

-Шинэ эхнэр тань ки­нонд хамт тоглодог бүсгүй­чүүдтэй харддаг уу?

-Үгүй дээ, Кили дэлгэцэнд гарах дурлалыг “Хуулийн дагуух роман” гэж нэрлэдэг. /Инээв./ Эхнэр минь надад бүрэн итгэдэг ухаалаг эмэг­­­тэй хэдий ч намайг бүс­гүйчүүдэд хайртай гэдгийг мэднэ. /Инээв./ “The November Man” кинонд жү­жигчин О.Куриленкотой хамт тог­лосон. Түүнийг мэр­гэ­жил­дээ өсч яваа жүжигчин гэж үнэлдэг. Мэр­гэжилдээ үнэхээр дуртай, чадварлаг бүсгүй.

-Жүжигчнээс гадна та­ныг зураач гэдгийг үзэг­чид тэр бүр мэдэхгүй...

-Би 15 настайдаа сур­гуулиа орхисон. Зургийн хичээлд сайн байснаас өөрөөр сургуульд амжилт үзүүлээгүй гэж хэлж болно. Сургуулиа орхиод удаагүй байхад зар сурталчилгааны агентлагаас зураг авахуулах санал тавь­сан нь Ирландын нэгэн хотын хөв­гүүн миний зүүдэнд ч ороогүй азтай то­хиолдол болж билээ. Заримдаа зураг зураад суухаар орчлонгоос тасрах шиг санагддаг.

Гэхдээ сүүлийн хоёр жил студидээ бараг очсонгүй. Долоон кинонд зураг авахуу­лаад завгүй бай­лаа. Одоо харин ойр дотныхондоо зо­риулан өөрийн үзэсгэлэнг гаргах юм уу ном бичье гэж бодож байна. 61 нас хүрсэн тул дурсамжийн номоо би­чих талаар бодох болсон. /Инээв./

-Та дөрвөн хүүгийн аав. Том хүү Шон нь гэрлэсэнд баяр хүргэе...

-Баярлалаа, хүү минь гэр бүлтэй болж биднийг баяр­луулсан. Хүүх­дүүд­дээ сайн аав байхыг хи­чээдэг. Тэднийгээ хайр­лаж, бүгдээрээ хөг­жил­дөн инээлдэх сайхан шүү. Гэх­дээ сахилга баттай байл­гаж чаддаггүй. Харин аз бо­лоход эхнэр маань сайн хүмүү­жүүлэгч. Эхнэрээ их магтаж байна уу. /Инээв./ Миний хувьд хөв­гүүддээ философийн лекц уншихдаа бяцхан заль хэрэглэдэг. Сургуульд нь хүргэх замдаа биеэ яаж авч явах талаар ярина. Хаашаа ч зугтах аргагүй учраас бүгд намайг сонсдог юм. /Инээв./

-Та яагаад Хавайд нүүж очсон бэ. Холливудаас зугт­сан гэж ойлгож болох уу?

-Зарим талаараа тэгж хэлж болно. Бид Мали­буд байшинтай ч бүр тай­ван газрыг хайж бай­сан. “Die Another Day” ки­­нонд тоглосныхоо да­раа гэр бүлээрээ Хавайд очихдоо далайн эргийн нэг жижигхэн байшинг худал­даж авсан. Кили хүнс­ний ногоо тарих дуртай тул цэцэрлэгтэй болгон то­хи­­жуулсан юм. Миний хувьд зургаа зурах сайхан орчинтой болсон төдийгүй эхнэр минь сэтгүүлчийн аж­лаа хийхэд хялбар гэж бод­дог. Хүүхдүүдийн тухайд дулаан орны диваажин шиг л байсан. Тэгээд ч хөршүүд маань их эелдэг, нөхөрсөг хүмүүс байдаг.

-Өнгөрсөн онд та 60 насны ойгоо тэм­дэглэсэн. Сэтгэгдлээсээ хуваал­цаач?

-Эхнэр минь төрсөн өд­рийг то­хиолдуулан том хэмжээний үдэшлэг зо­хион байгуулсан. Төрсөн өд­рийн­хөө маргааш киноны зураг авалтад орол­цохоор Серби рүү нисэхдээ төрсөн өд­­рийн ил захидлуудыг авч явсан юм. Өглөө сэрээд хартал томоор бичсэн 60-ын тоо харагдахад юу билээ гэж бодсон шүү.

Үнэнийг хэлэхэд аятай­хан санагдаагүй. Да­раа нь өөрийн амьд­ралын ололт амжилт, байр суурь, ойр дотныхоо хүмүүсийг бо­доод сэтгэл хангалуун болсон. Өөрийгөө өтөлж яваа жүжигчин гэж бодоход хэцүү биш санагдсан. Лондонд очиж байсан ирланд хөвгүүний хувьд Бондын дүрийг бүтээх тухай мөрөө­дөж байсангүй. Харин жүжигчин болоод нэртэй дүрийг бүтээсний дараа хүн мөрөөдөж байх хэрэгтэйг ойлгосон.
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.