Ерөнхийлөгчийн санаачилсан “Улсын эрдэнэ” хөтөлбөрийг хэлэлцэнэ

Монголын соёлын биет бус өвийн хосгүй нандин, ховор уламжлалт төрөл зүйлийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн хамт олон, бүлэг, хувь хүнийг тодруулан тогтоож өргөмжлөх, тэдэнд бүтээн туурвих, өвөрмөц дэг сургуулиа хойч үедээ өвлүүлэн үлдээх шавь сургалт явуулахад нь дэмжлэг үзүүлэх, улмаар монголчуудын соёлын биет бус өвийн тасралтгүй хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсын эрдэнэ” өргөмжлөл, хөтөлбөрийг санаачилсан билээ.

Уг хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан “Улсын эрдэнэ” төрийн өргөмжлөл хүртээх журмын төслийг есдүгээр сарын 29-ний даваа гаригт Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийтээр хэлэлцүүлэхээр боллоо.

Г.Уянга
оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • munkhjargal 2014-09-27 11:10:07
    ulsiin erdene gebe hunees ehelne ee tuunees bish yamr neg tuuhiin oldbor oos bish ee ner ni ahadjeee
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах