Эбола хумхаагийн халдвар 2015 он хүртэл үргэлжилнэ гэв
Еврокомиссоос баруун Африкийн ор­нуу­дад тархаад байгаа эбола хумхаагийн халд­вар наад зах нь 2015 он хүртэл үргэлжилнэ гэж мэдэгдлээ.

Еврокомиссын хү­мүүнлэгийн тусламж эрхэлсэн газрын тэргүүн Филип Моган “Бидэнд х­а­раг­даж буй ганц найдвар бол энэ оны сүүлч хүртэл эбола вирусын тархалтыг нэмэгдүүлэхгүй байх явдал. Гэхдээ ингэж ажил­лахын тулд ихээхэн хүчин чар­майлт хэрэгтэй. Ингэж ажиллахад гурван гол нөхцөлийг бүр­дүү­лэх шаардлагатай бай­на. Нэгдүгээрт, эбола хумхаа­гийн тархалт газар аваад байгаа Гвиней, Либери, Сьерра-Леон зэрэг улсуудын засаг захиргаа вирусын халд­варыг зогсоох ажлыг эрчим­жүүлэх нь чухал. Хоёрдугаарт, халдварт хум­хаа тархаад байгаа Аф­рикийн улсуудад олон улсын тусламж олгох хэрэгтэй. Гуравдугаарт, дээрх улсуу­дын хүн ам вирусын халд­вараас сэргийлэх, эмнэлгийн тусламж авах, өвчтэй хү­мүүсийг тусгаарлах ажилд оролцох ёстой” хэмээн хэл­жээ.

Европын Холбооноос энэ он гарснаас хойш Аф­рикийн улсуудыг эбола хум­­хаагийн тархалттай тэм­­цэхэд зориулан 150 сая ев­ро­гийн тусламж үзүүлсэн байна. Түүнчлэн НҮБ-ын Ерөн­хий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр хэлэхдээ эбола хумхаагийн халдвартай тэмцэх ажлыг энэ сарын сүүлчээр эхэлнэ гэжээ. /ИТАР-ТАСС/
Өглөөний сонин
Н.Тунгалаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-28 06:59:38
    дэлхийн төгсгөл ойртож байгаа тул сэрэмжилнэ үү. дараах монгол видеоноос дэлгэрэнгүйг хүлээж авч үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=bqftlgguery&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
    112.72.13.183
    Мэдэгдсэн Хариулах