Хүмүүнлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
НҮБ-аас ирэх онд Төв Африкийн бүгд найрамдах улсад хэрэгжүүлэх хүмүүнлэгийн хөтөлбөрт 401 тэрбум ам.доллар зарцуулна гэж тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дужаррик мэдэгджээ. Тэрээр "Энэ оронд ирэх жил хэрэгжүүлэх хүмүүнлэгийн ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд 16 мянган хүнд тусламж үзүүлэхийн тулд 401 тэрбум ам.доллар шаардлагатай" гэж хэвлэлийн хурлын үеэр ярьсан байна.

Мөн энэ улсын иргэдийн талаас илүү хувьд ирэх онд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай гэж тооцоолсон гэв. Төв Африк өнгөрсөн арваннэгдүгээр сард 700 мянга гаруй дотоодын дүрвэгч, 595 мянга гаруй хүн хөрш орнууд руу дүрвэсэн аж. Стефан Дужаррик боловсролын салбарт сая гаруй хүүхдэд болон хүнсний хомсдолд нэрвэгдсэн 178 мянга  орчим хүүхдэд тусламж шаардлагатай болохыг онцолжээ. Африкийн энэ орон нь 2013 оны арванхоёрдугаар сараас хойш Банги хотод Исламын Селека бүлэглэл, Анти Балака христийн шашинт цэргийн бүлэглэлийн хооронд мөргөлдөөн болсны улмаас зөрчилдөөнд автаад байгаа аж. НҮБ энэ мөргөлдөөн эхэлснээс хойш олон хүн амь үрэгдэж, сая хүн тахир дутуу болсон гэж тооцоолсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.