Эрдэнэсийн санд археологийн хосгүй үнэт олдворыг шилжүүлэн авлаа

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн 1, 10, 189-р язгууртны булшнаас Улаанбаатарын Их сургуулийн археологичдын 2001-2011, 2019 оны малтлага судалгаагаар олж, илрүүлсэн Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт зүйлийн жагсаалтад бүртгэгдсэн алт, мөнгө, хаш эдлэл, эртний Ромын шилэн аяга, хүрэл эдлэлүүдийг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн авч, үзмэрийн танхимдаа дэлгэн байршуулаад байгаа билээ.

Энэхүү  “ГОЛ МОД II” Хүннүгийн язгууртны бүлэг булшны зарим олдворыг АНУ-ын археологийн хүрээлэнгийн “Археологи” сэтгүүлээс “2019 оны дэлхийн шилдэг 10 олдвор”-ын нэг хэмээн зарласан байна. Эдгээр үзмэрийг иргэд Эрдэнэсийн санд хүрэлцэн ирж үзэх нь нээлттэй бөгөөд  https://www.mongolbank.mn/museumrequest.aspx линкээр хүсэлтээ оруулж, бүртгүүлэх боломжтой.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баасанхуу 2020-09-04 19:46:55
    Сайхан бна аа, терж ессен нутгийн минь, яг ендер евег дээдсийн минь нутаглаж байсан газраас , хуннугийн язгууртнуудын булш эрдэнэс олдсонд баяртай бна. Архангай...
    172.68.132.184
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-29 09:13:59
    elbegdorooj erdenesiin sand xuruu dyrsen surag bsan . aldsan yumaa elbegdoroojoos avsan bolov uu.
    202.9.46.101
    Мэдэгдсэн Хариулах