Төөрсөн аав хүү хоёрыг эсэн мэнд олжээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийнхан ууланд төөрсөн аав, хүү хоёрыг эсэн мэнд олжээ. Тодруулбал Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны “Хандгайт”-ын зуслангийн хойд ууланд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны “Согоот”-ын 40 дүгээр гудамжинд оршин суугч иргэн М /45 настай, эрэгтэй/, хүү А /5 настай, эрэгтэй/ нар төөрсөн тухай дуудлага 2019.12.27-ны өдрийн 01:37 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 32 км зам туулан  02:24 цагт очиж Хандгайтын зуслангийн хойд уулын модноос эсэн мэнд олсон байна. 


О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Шууданч 2019-12-27 03:03:53
    Яамай даа, баавгай энэ тэр гээд аюултай шүү дээ. Онцгойгийнхон ч сайн юм даа үнэндээ
    192.82.66.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-12-27 02:51:41
    Бид нэг их хийх ажилтай улс биш нэг төөрч нөгөө нь олсоор өдөр өнгөрөөх юм даа хайдаг алба байгаа болхоор ажилтай байлгах гэж их төөрдөг байхаа
    202.9.46.237
    Мэдэгдсэн Хариулах