Энэ оны эхний 11 сард 471.5 мянган тонн автобензин импортлосон байна
2019 оны эхний 11 сард 471.5 мянган тонн автобензин импортлосон нь 2018 оны мөн үеийн дүнгээс 78.4 мянган тонноор их байна. 2018 оны мөн үед нэг тонн автобензины импортын дундаж үнэ 712.3 ам.доллар байсан бол 2019 оны эхний 11 сарын байдлаар 602.0 ам.доллар болж 15.5 хувиар буурсан байна.

Харин дизель түлшний импорт 989.3 мянган тонн болж 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 225.1 мянган тонноор өссөн байна. 2018 оны эхний 11 сард нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 673.3 ам.доллар байсан бол энэ онд 618.7 ам.долларт хүрч 54.6 ам.доллар буюу 8.1 хувиар буурсан байна. Дизелийн түлшний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.5 сая ам.доллараар нэмэгджээ.

С.Жангар
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.