Эмэгтэйчvvд жирэмсэн үедээ шоколад байнга идвэл төрөх хүүхдүүд илүү их инээдэг

Какаоны модны үрээр шоколадыг хийдэг. Монгол нэр нь борхош билээ. Үүнийг Theobrоma cacao гэж шинжлэх ухаанд тэмдэглэдэг бөгөөд 17-р зууны үед эрдэмтэн Карл Линней ийн нэрлэжээ. Энэ нь Грекээр амт оруулагч гэсэн үг. Гэвч хэдэн мянган жилийн өмнө Мексик болон Өмнөд Америк орчмоор суурьшин байсан Майячууд шоколадыг хэрэглэж байсан гэж үздэг. Учир нь тухайн үеэс үлдсэн ханан дээрх зурагт бурхадын идээ болгон хэрэглэдэг байсан тухай дүрсэлжээ. Тэд какаоны модны жимсийг түүн, үрийг нь нунтаглаад халуун ногоотой, хөөсөрсөн, гашуун амттай унд болгодог байжээ.

Алдарт жуулчин Христофор Колумб, Эрнан Кортез нар 1500 оны орчим какаоны үрийг анх Европт авч ирсэн байна. Европчууд уг үрээр юу хийдгийг мэддэгүй байв. Учир нь уг үрээр хийдэг ундаа маш гашуун байлаа. Эцэст нь Кортез ундаанд чихэр холих санаа сэджээ. Шинээр нээсэн энэхүү чихэрлэг ундаа нь богинохон хугацаанд Европын хаадын гэр бүлийн тусгай ундаа болжээ. Тухайн үед какаоны үр, элсэн чихэр тийм ч элбэг биш байсан тул ард иргэд хэрэглэдэггүй байв. Какаоны ургамлын тариалан ихсэх тусам улам хямд болж улам өргөн хэрэглэх болжээ. Удаан хугацааны турш шоколадыг шингэн байдлаар хэрэглэж байв. 1800-аад оны үеэс Англи, Швейцарид өнөөгийн шоколадтай төстэй амттай, хатуу шоколад гарах болжээ.

Шоколад хийхэд хэрэглэгддэг какаоны 3 гол төрөл бол criollo, forastero, trinitario юм. Үүнээс Төв Америк, Карибын арлууд болон Өмнөд Америкийн хойд бүсээр ургадаг criollo нь хамгийн ховор, үнэтэй.

Жирэмсэн vедээ шоколад ахиу иддэг байсан ээжээс төрсөн хvvхдvvд илvv инээдэг

Тэд жирэмсэн ба төрсөн 300 эмэгтэй дээр туршилт хийсэн ба туршилтын явцад эхчvvдээс сэтгэл санааны байдлаа vнэлэхийг хvсээд, дараа нь тэдний идсэн шоколадны хэмжээг тооцоолж гаргасан байна. Ингээд хvvхдээ төрvvлсэн эхчvvдээр хvvхдийнх нь зан байдалд зургаан сарын турш ажиглалт хийжээ.

Yvний vр дvнд эрдэмтэд: “Эмэгтэйчvvд жирэмсэн vедээ шоколад байнга идвэл төрөх хvvхдvvд илvv их инээдэг. Тvvнчлэн хvvхдvvд шинэ нөхцөл байдалд учрах айдас, аймшгийг даван туулах чадвар сайтай, идэвхтэй болдог. Харин шоколад идээгvй эмэгтэйчvvд vл таних орчинтой танилцаж буй хvvхдvvдийнхээ талаар илvv их сэтгэл зовнидог” гэсэн дvгнэлтэд хvрчээ. Гэхдээ дээрх туршилт нь шоколадны vйлчлэлийн тогтолцоог бvрэн дvvрэн тайлаагvй нь мэдээжийн хэрэг бөгөөд тэр дундаа шоколадны найрлаган дахь химийн бvтээгдэхvvн эхэсээр дамжин хvvхдийн бие организмд шингэж vлддэг vv, эсвэл энд илvv нарийн нийлмэл урвал явагдаж байна уу зэрэг олон асуултууд нээлттэй хэвээр vлдэж байна.

Хар шоколадны сvvн шоколаднаас ялгагдах гол онцлог нь зvрхэнд тустай

Хар шоколадыг хэрэглэх нь сvvн шоколадыг бодвол зvрхний vйл ажиллагаанд таатай нөлөө vзvvлдгийг эрдэмтэд гаргажээ.

“Хар шоколад эрvvл мэндэд тустай. Харин энэ онцгой шинж сvvн шоколаданд байдаггvй” гэжээ.

Туршилтын явцад 12 оролцогч 100 г хар шоколад, 200 мл сvvтэй 100 г хар шоколад мөн 200 г сvvн шоколадыг янз бvрийн хугацааны зайтайгаар идсэн байна. Цагийн дараа тэдний цусан дахь антиоксидант чанарыг хэмжихэд зvрх судасны өвчнийг анагаах чадвартай антиоксидантын хэмжээ ойролцоогоор 20 хувь нэмэгдэж байжээ. Гэтэл сvvтэй хар шоколад, сvvн шоколад хэрэглэх vед дээрх vзvvлэлт илрээгvй байна. Судалгааны vр дvнд сvv нь шоколадны антиоксидант шинжийг бууруулдаг болохыг тогтоожээ.

С.Жангар
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-29 21:32:34
    Гадаад мэдээний эх сурвалжаа оруулж байвал яасан юм. Хэнээс хаанаас сонссон нь мэдэгдэхгүй мэдээлэл дандаа оруулж байхын. Интернэтээр дүүрэн худлаа мэдээлэл
    147.10.198.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-26 03:29:49
    Манайханд таарахгүй мэдээлэл байна, дэмий л байх даа
    202.21.116.78
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-26 03:16:51
    харин ч харшил ярандаа баригдаж улаан эрээн Жамсран бурхан шиг царайтай, маажуураар маажсан уйланхай хүүхдүүд шарч ирээд байнга орилж байх болно.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах