Оюутнууд УБТЗ зорчигчдын эрхийг зөрчиж байгаа асуудлаар дараагийн шатны байгууллагад хандана гэв
УБТЗ нийгэмлэгийнхэн зорчигчдын эрхийг хэрхэн зөрчсөн талаарх мэдээллийг энд дарж уншина уу

УБТЗ нийгэмлэгээр үйлчлүүлсэн оюутнууд энэ сарын 5-нд удирдлагад нь хандаж гомдол гаргасан. Тодруулбал,  Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр үйлчлүүлэхээр  25 тасалбар авсан ч суудлыг нь бусдад давхардуулан өгсөн байж. Иймээс тэд Зам, тээвэр хөгжлийн сайдын 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд баталсан 264 дугаар тушаалын VI хавсралт болох Төмөр замаар зорчигч, ачаа тээш тээвэрлэх журмын 2.12-т заасан “Зорчигчийн вагоны суудлын тооноос илүү тасалбар худалдахгүй байхыг хатуу анхаарч ажиллана”, 2.18.1 дэх хэсэгт “Галт тэргэнд чөлөөтэй суудал байхгүй тохиолдолд тасалбар зарахгүй байх” зэрэг заалтыг ноцтой зөрчсөн” гэж үзэн УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад гомдол гаргасан юм. 


Тэгвэл УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаагаас гомдлыг хариуг ирүүлжээ. 
 

Гомдлын хариуд "Бид холбогдох хууль тогтоомж, журмыг мөрдөж, нийтийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрмэлзэн ажиллаж байна. ... Санхүүгийн алдагдалд байнга ордог ч аль чадахаараа бүх нөөцөө гаргаж ажиллаж байна" гэжээ. 
Мөн тухайн үед бид албан ёсоор гомдол гаргана гэдгээ илэрхийлж, түүнийхээ дагуу гомдол гаргасныг маань ЁС ЗҮЙГҮЙ үйлдэл гэжээ.


Энэ талаар дээрх оюутнууд өөрсдийн цахим хуудаснаа “Бид гомдолдоо холбогдох хууль, журмыг зөрчиж байгаа үндэслэлийг тодорхой баримтаар батлан илгээсэн. Гэтэл УБТЗ ХНН хууль, журмыг мөрдөн ажиллаж байгаа гэсэн тайлбар өгчээ. Хэрэв мөрдөж байхад нь бид гомдол гаргаад байгаа бол биднийг зөрчлийн хуулийн дагуу шүүхэд өгнө үү. Эс бөгөөс холбогдох хуулийг зөрчилгүй, мөрдөж байгаа гэсэн тайлбараа баримттайгаар нотолно уу? 2. Муу менежмент, холбогдох хууль, журмыг мөрдөхгүй байгаагаа санхүүгийн алдагдалтай холбож тайлбарлаж байна. 30 тэрбумын алдагдал хүлээж байгаа нь хүний эрхийг зөрчих үндэслэл гэж ойлгогдохоор Тэгвэл энэ шалтгуудаар бамбай хийж хэдий болтол зорчигчдын эрх ашгийг зөрчих юм бэ? 3. Бид купед тухлах гэж суудлын дагуу зорчих шаардлага тавиагүй. Тиймээс ч тухайн үед вагоны даргын саналаас татгалзаад энэ асуудлаар гомдол гаргахаа илэрхийлсэн. Учир нь бид 25 хүний эрх ашгийг хамгаалах гэж, тэднийг аятай зорчуулах гэж шаардлага тавиагүй. Цаашид төмөр замаар үйлчлүүлэх иргэд бидэн шиг асуудалтай тулгарахгүй байгаасай гэсэн дээ нийтийн эрх ашгийн өмнөөс менежментээ сайжруулж, хуулиа биелүүлээрэй гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Хэрэв бид купед тухалчихаад араас нь гомдол гаргасан бол ёс зүйгүй үйлдэл хэмээн тооцогдмоор. Гэтэл зөв шаардлага тавьж, буруу зүйлийг эсэргүүцэж гомдол гаргах нь хэзээ үеэс ёс зүйгүй үйлдэлд тооцогдох болсон юм бэ? Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй монополь байгууллага залуучууд бидний гомдолд ийм л хариу өгч байна. Бидний шаардлага купед суух биш харин хуулиа биелүүл, зорчигчдын эрх ашгийг хүндэтгэж, үйлчилгээгээ сайжруул гэсэн утгатай байсан. Харин хариуд нь хууль, журам мөрдөхгүй байгаа шалтгууд, бас биднийг буруутгах буруутгалыг хүлээн авлаа. Бидний шаардлагыг буруу ойлгосон тул оновчтой хариу өгч чадаагүй юм байна даа гэж ойлгож байна. Бид дараагийн шатны байгууллагад хандах болно” гэжээ. 
О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • TZiin ahmad 2019-12-31 01:56:58
    TZ maani ur duntei sain ajillaj bn.Ahmaduudad egdeg 20.0 aa jaagan nemj egeech.Olon jil 18.0 egch bgd daraa 2.o nemsen.Shine ondoo amjilt duuren bgaarai.
  • Зорчигч 2019-12-30 05:02:50
    Ажилчдийнхаа 13 дугаар сарын цалинг 200 хувиар тооцож олгоно гээд байсан биз дээ. Тэгээд яахаараа алдагдалд орсон юм бол тийм шийдвэр гаргадаг байна аа.
  • Зорчигч 2019-12-29 14:14:15
    УБТЗ арай хүнд сурталтай болсон блээ зам удахгүй засагдахаар гайгүй болох бхаа..үнэхээр сонин үйлчилгээтэй Дарханд 3 цаг зогсоход хаалгаа онгойлгохгүй унтаад бд...
  • Zochin 2019-12-26 14:18:57
    Shaardlaga tavij baigaa uilchluulegchee ul hundetgej baigaa ni buruu daa. Tedniig oyutan gesen bair suurinaas l haraad bgaa um bhdaa. Tegj boloh uu? hun shu de...
  • zorchigch 2019-12-26 03:44:20
    suuliin vagondoo tamhini uruu gargaachee,1hunii toloo bishee
  • zorchigch 2019-12-26 03:41:56
    zaluuchuud zuv shaardlaga tavisan bna. ulsiin khurunguur heden terbum terbumaar ni huvidaa house avdag murtluu yahaaraa aldagdal huleedeg yum.
  • уншигч 2019-12-26 03:25:04
    залуучуудын зөвөө, ямар элдэв худлаа пиар хийж байгаа биш, энэ мэтээр л нийгэмд байгаа болохгүй зүйлсийг өөрчлөхийг хичээхгүй бол та нарын ирээдүй хэцүүднэ
  •  2019-12-26 03:15:35
    нөгөө сүрхий баян тарган барилга ру дайраад байдаг баячууд хэдэн вагон оруулж ирээд тээвэр хийж зэрэгцээ зам тавьж тээврийн өрсөлдөөнд оролцож болноо доо.
  • Болд 2019-12-26 02:09:42
    Зөв. Залуучуудаа та бид л зөв замыг сонгохгүй бол хаа хаанаа ч хариуцлагагүй, дутагдалаа өмөөрсөн олонх болж байна. Улсын хөгжил энэ бүхнээс эхэлтэй
  • зочин 2019-12-26 01:49:28
    Орон нутгийн галт тэрэг арай л байдаг нь үнэн. Мал шиг чихчихээд хөлсөө цувуулцгаагаад л сууж байдаг тайван, хэнэггүй ард түмэн шүү бид. Одоо хэлэх цаг нь болс...
    • zochin 2019-12-30 01:18:50
      Tegsen murtluu naad duugai suugaad baigaa nuhduud chini emneleg uilchilgeenii gazar ireheeree tangarch alchih geed baidag orkuud bolchihdog l yum daa