Одоогийн байдлаар 49.7 мянган тонн хүнсний ногоо хураан авчээ
Ургацын төв штабаас мэдээлснээр улсын хэм­жээнд ургац хураал­тын явц 46-47 хувийн гүйцэт­гэлтэй байна.

Тодруулбал, энэ сарын 19-ний байдлаар 3881 га талбайгаас 49.7 мянган тонн хүнсний ногоо, 6171 га талбайгаас 73.7 мянган төмс хураан авчээ. Энэ намрын ургац хураалтаар 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо хураан авах юм.

Харин үр тарианы ургац хураалтын явц 31.9 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Энэ оны хувьд 311.5 мянган га талбайгаас 439.8 мянган тонн буудай хураан авна. Харин энэ сарын 19-ний байдлаар 150.4 мянган тонн үр тариа хураан авчээ. Мөн өнгөрсөн долоон хоногт нэг тонн улаан буудайг Тариалан эрхлэх сангаас 550 мянган төгрөгөөр худалдан авахаар болоод байна. Гэхдээ энэ онд ургац хураалтын ажил харьцангуй эрт эхэлсэн учраас төлөвлөгөөт хугацаанаас 14 хоногийн өмнө дуусах боломжтой аж.

Үүнээс гадна хадлангийн бэлтгэл 58.7 хувьтай бай­гаа талаар албаныхан мэ­дээлсэн. Малчид 798.6 мянган тонн өвс, 1583 тонн ногоон тэжээл, 370.7 тонн үйлдвэрийн тэжээл, 30.2 мянган тонн гар тэжээл бэлтгэсэн байна. Мөн аймаг, сумын аюулгүйн нөөц 29.6 мянган тонн өвс, 13.8 мянган тонн тэжээл бэлтгэхээс 6487.1 тонн өвс, 330.4 тонн тэ­жээл бэлтгэжээ. Энэ нь тө­лөвлөсөн хэмжээний 15.6 хувьтай тэнцэж байгаа юм байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.