Төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмлээ

Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрийн алба хаагчдын цалинг инфляцийн түвшинтэй уялдуулан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  найман хувиар нэмлээ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдад алба хаасан хугацааны нэмэгдэл олгохоор болов. 190 мянган төрийн албан хаагчийн дундаж цалин 1070.0 мянган төгрөгт хүрэх бөгөөд энэ нь 2014 оны нэмэгдлээс хойш 48.9 хувиар нэмэгдэж байна гэсэн үг юм. 2019 оны III улирлын байдлаар сарын дундаж цалин 1166.4 мянга, төрийн албан хаагчдын дундаж цалин 922.8 мянган төгрөг байна. Засгийн газар цалинг 2018, 2019 онд тус бүр найман хувиар, цэцэрлэг, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол олгох сургалтын байгууллага, шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 21.7 хувиар нэмлээ. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Doogii 2019-12-29 08:31:11
    Ondor nastnii tetgeberiig nemeech.mash baga haanaa sh hurehgyi.toriin bajguullagad ihenhni medleg bolobcrolgyi zan haricaanii gazigtai uls.ih.ed naraa ceberleh
  • zochin  2019-12-28 07:15:13
    tsalin baga bgaa chin yaduural xuchirxiilele ger bul salalt bolovsroliin doroitol sadar samuun gemt xereg gd buz yumnii shaltgaan bolj bgaa shuu
  • ах 2019-12-26 00:32:25
    төрийн нэрийн дор татвар төлөгчийн мөнгөөр цалингаа нэмж байна гэж боддог уу ГАхайнууд
  • ? 2019-12-25 23:59:11
    Татвар төлөгч иргэд нь өдрийн талхаа олох гэж зүдэрч байхад татварын мөнгөөр тэжээгдэгч төрийн албан хаагчдын цалинг нэмэх нь зөв үү???
  • ганхүү 2019-12-25 11:08:10
    өндөр настны тэтгэврийг нэмэх яасан бэ ТОПОР оо. нэмэх хөрөнгийг нь ирэх оны төсвт тусгасан гэж Топор Чинзориг сайд амаа олохгүй бураад байсан биз дээ
  • Хүмүүн 2019-12-25 09:20:58
    Хэлэлцээрээр цалин тэтгэвэр инфляцийн түвшинтэй уялдуулан нэмнэ гэсэн заалт хэрэгжлээ.
  • иргэн 2019-12-25 08:22:00
    монголд гучин жил тасралтгуй ажиллаж байгаа хоер л мэргэжил бна энэ нь цагдаа сувилагч хоер сувилагчдын цалинг нэм эмчээс ендер байхад ч болохгуй юм байхгуй шуу...