Франсуа Олланд: Франц балмад үйлдлийн өмнө сөхрөхгүй
Лалын улстай холбоо бүхий Жихадист бүлэглэл нь Францын иргэнийг барьцаанд авсан тухай бичлэгээ интернэтэд өнгөрсөн даваа гарагт байршуулсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэд “Франц 24 цагийн дотор Лалын улсын эсрэг хийж буй довтолгоогоо зогсоохгүй бол энэ залууг ална” гэж сүрдүүлж байсан юм. Гэвч Франдын эрх баригчид энэ хэргээс болж, Францын байр суурь өөрчлөгдөхгүй гэдгээ онцолж, тэдний эсрэг үйл ажиллагаагаа улам чангатгах байр суурь илэрхийлж байсан юм. Тэгвэл тус булэглэл барьцаанд аваад байсан Францын иргэн Херве Гоурделийг цаазалжээ. Энэ талаар Францын Засгийн газар албан ёсоор мэдэгдлээ. Эдүгээ 55 настай Гоурдел фото зурагчин мэргэжилтэй бөгөөд тус бүс нутагт аялж яваад ийнхүү тер­рорист бүлэглэлд барьцаалагдсан байна. Улмаар Жихадист бүлэглэлийн гишүүн түүнийг цаазалж буй бичлэг интернэтэд тавигдсан ту­хай Францын Ерөнхийлөгч Олланд НҮБ-ын чуулган дээр мэдэгдсэн байна. Тэрбээр энэ үеэр “Франц шийдсэн. Яаж ч сүрдүүлж, дарамталсан бай балмад үйл ажиллагааны өмнө сөхрөхгүй” хэмээн онцлон тэмдэглэжээ.
 
Мөн тэрбээр өн­гөрсөн долоо хоногт Иракт эхлүүлсэн агаарын цохилтоо эрчимжүүлнэ гэж мэдэгдсэн байна. Алжирын Жихадист бүлэглэл интернэтэд тавьсан энэхүү бичлэгээ “Францын Засгийн газар руу илгээх цуст мессэж хэмээн гарчигласан байх бөгөөд тус улсын Ерөнхий сайд Мануэль Вальс Ерөнхий ассамблей дээр Ирак, Сирийн лалын улстай тэмцэх талаар ярьж буй хэсгийг эхлэл хэсэгт оруулсан байх аж. Түүнчлэн, Алжирын зэвсэгт бүлэглэлийн залуус Ирак, Сирийн зарим нутгуудыг хяналтдаа авч, Халифын улс байгуулсан Ирак, Сирийн лалын улсын тэргүүн Абубакар Аль Багдадид үнэнч гэдгээ тангараглаж байгааг дүрслэн харуулсан байна. Алжирын Ерөнхий сайд Абдельмалек Селлаль ч гэсэн гэмт этгээдүүд болон талийгаач Херве Гоурделийн цогцсыг олоход бүх л чадлаараа туслахаа амлажээ. Лалын улс зэрэг лалын шашинт хэт даврагч бүлэглэлүүд наймдугаар сараас хойш Европ, Америкийн орнуудын иргэдийг хөнөөж буй бичлэгээ ээлж дараалан интернэтэд тавих болсон юм. Талийгаач 1959 онд төрж, олон жилийн турш Францад хөтчөөр ажиллаж байсан гэнэ. Эргэн сануулахад, хэт даврагч байгууллага Лалын улс нь энэ сарын 22-ны өдөр Иракын нутагт агаараас цохилт өгч буй АНУ, Франц зэрэг хоёр орны иргэдийг хороохыг бүх лалын шашинтнуудад уриалсан юм. Энэхүү уриалгыг Алжирын Жихадист бүлэглэл дэмжин франц иргэдийг хөнөөж эхлээд байна. Цаашид ч олон хүний амь эрсдэхийг үгүйсгэх аргагүй билээ.
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.