Эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлууд-2019

2019 онд Монгол Улсын эдийн засагт өрнөсөн онцлох үйл явдлуудыг эргэн сануулъя. 

Цалин тэтгэвэр нэмэгдлээ

Засгийн газар төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотойгоор 267 тэрбум төгрөгийг 2019 оны улсын төсөвт суутгуулсан. Энэ дагуу оны эхэнд ахмадын тэтгэвэр, цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Тодруулбал, Төрийн албан хаагчдийн цалинг 21.6 хувиар, багш, эмч нарыг цалинг 29.6 хувиар нэмэгдүүллээ. Төрийн албан хаагчдын дундаж цалин 2018 оны дунджаар 804 мянган төгрөг байсан бол энэхүү арга хэмжээг авсны дараа 2019 онд  916 мянган төгрөг болж, 2018 оны эцсээс 21.6 хувиар нэмэгдсэн юм.  

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгож буй ахмадын тэтгэврийг энэ оны хоёрдугаар сарын 01-нээс нэмэгдүүлэхээр шийдвэрлэв. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 310 мянган төгрөгт хүргэхээр боллоо. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч байгаа бүх тэтгэвэр авагчдын тэтгэврийг 24 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, нийтдээ тэтгэврийн дундаж хэмжээ 372.5 мянган төгрөгт хүрсэн юм. 
 



Монгол Улс саарал жагсаалтад багтлаа
 

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF энэ оны аравдугаар сарын дундуур Монгол Улсыг саарал жагсаалтад орууллаа. 

Манай улс  энэхүү Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагад 2004 онд гишүүнээр элссэн байдаг. Ингэснээр тодорхой үүрэг хүлээж, 2006 онд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх тэмцэх тухай хуулийг парламентаар хэлэлцүүлэн батлан гаргасан юм байна.  Уг хуулийг 2013 онд шинэчлэн найруулсан бөгөөд 2018 оны дөрөвдүгээр сард нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. FATF Монгол Улсад анх 2007 онд үнэлгээ хийхэд 49 шаардлагаас 15-д нь муу, 21-д нь дунд үнэлгээ авчээ. Үүндээ тулгуурлан Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг жигдрүүлэх, банк, санхүүгийн байгууллагаас сэжигтэй гүйлгээний мэдээллийг тогтмол авч хянадаг болох, Эрүүгийн хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай ойлголтыг нарийвчлан тусгах зэрэг шаардлагуудыг тавьсан байдаг. Ингээд уг зөвлөмж, шаардлагуудынхаа биелэлтийг 2012 онд шалгаад хангалтгүй биелүүлсэн гэж үзэж Монгол Улсыг саарал жагсаалтад багтааж байсан юм. Ингээд жилийн дараа манай улс Балба, Киргизстан, Танзани, Кени улсуудтай “хөтлөлцөн” FATF-ын саарал жагсаалтаас гарсан түүхтэй. Тэгвэл энэ удаа Исланд, Зимбабе улсуудтай хамт саарал жагсаалтад оров. Хоёр жилийн өмнөөс буюу 2017 оноос тус байгууллагын хараа хяналтад орж хатуухан сануулга, зөвлөмжүүдийг хүлээн аваад байсан юм. Тухайн үед мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг тэмцэх чиглэлээр хийх ажлын талаар нийт 40 зөвлөмж өгсөн байдаг. Тэдгээр зөвлөмжийн 36-г нь Монгол Улс тодорхой хэмжээнд биелүүлжээ. Харин дөрвөн зөвлөмжийг хагас биелүүлсэн юм байна. Энэ нь саарал жагсаалтад багтах гол шалтгаан болсон гэдгийг албаныхан дуулгаж байна. 

“Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоов 

Засгийн газар  энэ оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр’’ ХХК, "Монголросцветмет’’  байгаа маргааныг шийдвэрлэх, цаашид хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон. Онцгой дэглэмийн хугацаанд үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг ханган, төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулж, иж бүрэн санхүүгийн шалгалт хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээ хэлцэлтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар эцэслэн шийдвэрлүүлэх ёстой. 

Улмаар онцгой дэглэм тогтоосон хугацаанд хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрсэн хэдий ч шалгалтын актаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй  гэрээ, хэлцэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байна. Мөн холбогдох албан тушаалтнууд мөнгө угаалтын схемтэй оролцсон байж болзошгүй гэж үзэж байгаа зарим компанитай асуудал шүүхэд шилжсэн. Иймд Засгийн газар "Эрдэнэт" ТӨҮГ, "Монголросцветмент" ТӨҮГ-т  тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгахыг УИХ дэмжсэн байгаа юм. Ингэснээр "Эрдэнэт" ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар сунгасан.  

Долларын ханш 2700 давлаа 

Өнгөрсөн оны төгсгөлд долларын ханш 2600 даваад байсан. Харин энэ онд мөн л ам.доллар өсөж 2700 давлаа. Монгол Улс “Саарал жагсаалт”-ад орсноос хойших валютын ханш огцом өссөн. Эдийн засагчдын зүгээс валютын ханш тогтворжихгүй улам нэмэгдэх хандлагатай байгааг дуулгаж байгаа юм. 

Цахилгааны үнэ нэмэгдлээ

Эрчим хүчний зохицуулах хорооноос  өнгөрсөн хавар цахилгааны үнийг 16 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Мөн төвийн бүсийн цахилгааны төлбөрийг квт/цаг тутамд 12 төгрөгөөр нэмжээ. Тухайлбал, 150 квт/цаг хүртэлх хэрэглээтэй энгийн тоолууртай өрхийнх нэг квт/цаг тутамд 98.4 төгрөг байсныг 110.4 төгрөг болгосон юм. Түүнчлэн хоёр тарифт тоолууртай айлын өдөр, оройн хэрэглээг тус бүрд нь 12 төгрөгөөр нэмэв.

О.ОНОН

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • санал 2019-12-25 05:24:58
    Төр засаг маань үнхээр их юм хийжэээ
    203.217.139.225
    Мэдэгдсэн Хариулах