Импортын бараанд ногдуулах татвараа бууруулна
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн үнэлгээний хорооноос ирэх сарын  1-нээс 850 гаруй бараанд ногдуулах татварыг бууруулна гэж мэдээлсэн байна. Энэ байгууллагаас гаргасан мэдэгдэлд "Импортын барааны хүрээг нэмэгдүүлэх, импортлогчдын хүчин чадлыг бэхжүүлэх, түүний бүтцийг оновчтой болгох зорилгоор БНХАУ ирэх сарын 1-нээс сайн харилцаатай орнуудад хэрэгжүүлж байгаа 850 гаруй нэр төрлийн импортын бараанд ногдуулсан татварыг бууруулах түр татварын хуулийг хэрэгжүүлнэ" гэж дурджээ.

Шинэ татварыг ялангуяа, гахайн мах, хөлдөөсөн агуакате гэсэн хүнсний бараа болон эмнээс авна гэж нэмж бичсэн байна. Мөн загас, далайн хөлдөөсөн бүтээгдэхүүн, бяслаг, самар, зарим модон болон цаасаар хийсэн бүтээгдэхүүнд ногдуулах аж. Харин технологийн хувьд автомат хайрцагны сэлбэг, киноны салбарт ашигладаг түүхий эдээс авах тусгай татварыг хэрэгжүүлэх юм байна.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.