Лимагийн бүлэгт элссэнээ мэдэгджээ
Боливийн засгийн газраас Венесуэлд өрнөөд байгаа хямралыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахын тулд Лимагийн бүлэгт элссэн гэж мэдэгдсэн байна. Мөн Гадаад яамнаас "Болив улс Венесуэлийн хямралыг тайван, ардчилсан болон үндсэн хуулиар асуудлыг шийдвэрлэхэд нь тусална. Гэхдээ энэ хямралыг Венесуэлийн ард түмнээр удирдуулах ёстой" гэж мэдэгдэлдээ онцолжээ.

Харин Венесуэлийн зүгээс Лимагийн бүлэгт Боливийн Засгийн газар элссэнийг шүүмжилсэн байна. Гадаад харилцааны сайд Хорхе Арреза "Энд Лимагийн бүлэглэлийн бүх зүйл харагдаж байна. Ардчиллыг дэмжигчид болон Хүний эрхийг хамгаалах байгууллага Венесуэлийн ард түмнийг зэрлэгээр хэлмэгдүүлж байна.Одоо тэд фашист, арьс өнгөөр ялгаварладаг, төрийн эргэлт хийсний үр дүнд бий болсон цуст Засгийн газрыг эгнээндээ нэмж байна" гэж твиттертээ бичжээ.

Болив нь 2017 оны наймдугаар сарын 8-нд Венесуэлийн хямралыг шийдвэрлэх зорилгоор байгуулагдсан Лимагийн бүлэгт нэгдсэн аж. Мөн энэ бүлэг байгуулагдсанаас хойш ерөнхийлөгч асан Николас Мадурогийн Засгийн газрыг дарамталсан арга хэмжээг хэрэгжүүлэхээр тохиролцсоноос гадна шүүмжилсэн олон мэдэгдлийг хийж байжээ. Харин Венесуэлийн Гадаад яамнаас олон удаа энэ бүлэг Венесуэлийн талаар мэдэгдэл хийдэг. Гэхдээ эгнээнд нь багтдаг орнуудын туулж байгаа хямралыг хардаггүй гэж шүүмжилсэн байна.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.