Б.Цогтбаатар: Допингод бүдэрсэн бөхчүүдийн эрх сэргэсэн
Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхаан, улсын начин Э.Даш болон аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдож тэдний барилдах эрхийг хоёр жилийн хугацаатай хассан билээ. Тэгвэл тэдний барилдах эрх сэргэсэн байна. Энэ тухай Монголын үндэсний бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтбаатараас тодруулав.

-Допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд хэдийнээс барилдах вэ?

-Нэр бүхий бөхчүүд барилдах эрх нь энэ сард /сүүлийнх нь 17-нд/ сэргэсэн. Тэд энэ долоо хоногт болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаанд зодоглоно байх. Улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан Б.Пүрэвсайхан нарын хувьд энэ барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүд шүү дээ.Тэд барилдсанаар өрсөлдөөн өөр болох талтай.

-Өнгөрсөн зуны хувьд Хэнтий, Говьсүмбэр, Өмнөговь, Налайх дөрвөн газрын наадамд будлиан гарсан. Түрүүлж үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол олгоогүй. Энэ асуудлыг цэгцлэх үү?

-Үндэсний бөхийн холбооны Удирдах зөвлөл анхааралдаа авсан төдийгүй хэлэлцэх асуудлынхаа тэргүүнд авч үзэж байгаа. Дээрх аймгийн наадмуудад цол нэмсэн бөхчүүдийн эрэмбийг цэгцлээгүй байгаа. Тун удахгүй хэлэлцэж шийдвэрлэнэ.

-Ер нь аймгуудын наадмыг бөхийн салбар хороо нь, гарын даа нар нь будлиулдаг шиг байдаг сураг бий. Тэр жил Дундговийн наадмын бөхийн цол бүгд хүчингүй болж байсан санагдана?

-Тийм л дээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Баяр наадмыг зохион байгуулах комисс алдаа гаргасан барилдаан будлиулсан гарын даа нарт эрхийг нь 2-3 жилээр хасах шийтгэл ногдуулах журам бий. Ирэх жилээс бүх юм цахим болсон учир аймгуудын баяр наадмын бөхийн оноолтыг МҮБХ бүрэн хянаж ажиллах боломжтой.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Д.Цэрэн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-12-25 00:35:43
    hereg algaa algaa.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах