Б.Чулуунбат: Эдийн засгийн аюулгүй байдал хараат бус байх ёстой

Монголд Хятадын төрийн өмчит банк Улаанбаатарт салбараа нээх нь ашигтай юу эсвэл аюултай юу гэдэгт Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун, Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбат, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ нар байр сууриа илэрхийллээ.

 

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: ХЯТАДЫН ТӨРИЙН БОДЛОГО ОРЖ ИРНЭ

-Монголд Хятадын мөнгөний бодлого орж ирнэ гэсэн үг. Хятадын төрийн бодлого нэвтэрнэ. Ер нь “Bank of China” салбараа нээчихээд аль хэдийнэ зээл олгоод эхэлсэн. Одоо ядаж арилжааны гүйлгээ хийлгүүлж болохгүй. Үүнийг сайн тооцож, олон талаас нь  ярьж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч, ҮАБЗ дээрээ ярьж байж шийдэх хэрэгтэй. Монгол Улс эдийн засгийн орон зайн нэгдмэл байдлаа алдаж байна гэдгийг олон удаа хэлж ярьж байна. Үүний нэг жишээ нь гадаадын төрийн өмчийн банк оруулж ирэх тухай энэ яриа.

 

Эдийн засагч, доктор Ч.Хашчулуун: АЛЬ Ч УЛСЫН ТӨРИЙН БАНК ЗАСГИЙН ГАЗРЫНХАА БОДЛОГООР АЖИЛЛАДАГ

-Манайд салбараа нээх гэж байгаа банк арилжааных бол асуудалгүй. Тэнд жам ёсны, зах зээлийн эрүүл өрсөлдөөн явна. Тийм учраас банк нь гадаадын төрийн мэдлийнх бол Монголын нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэгт түлхүү ач холбогдол өгч судалсан. Ерөнхийдөө аюултай, сөрөг үр дагавар нь илүү байна гэж дүгнэсэн. Хамгийн аюултай нь ямар ч улсын төрийн банк Засгийн газрынхаа бодлогоор ажилладаг учраас манай улсын мөнгөний бодлого, төр засгийн шийдвэрт захирагдахгүй, үл хамаарах шинж нь давамгайлна. Хятадын төрийн мэдлийн банк салбараа нээснээр ямар чиглэлд хөрөнгө оруулалт хийх, ямар компаниудад зээл өгөх вэ гэдэгт манай талаас зөвшөөрөл авалгүй, асуулгүйгээр зээлээ өгөөд явах бүрэн боломжтой.

 

Аюулгүй байдал судлаач Б.Чулуунбат: ЭДИЙН ЗАСГИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХАРААТ БУС БАЙХ ЁСТОЙ

-Юуны түрүүнд Монголын эдийн зас­гийн аюул­гүй байдал байна. Үүнийг хөгжилтэй холбож үзэ­хээр бусдаас хараат бус, бие даа­сан байх ёс­той. Жилийн өмнө Хятадын“Bank of China” манайд төлөө­лөг­чийн газраа нээсэн, одоо салбараа бай­гуу­лахаар ажиллаж байна. Өөрөөр хэл­бэл, манай улсад арилжааны банкны санхүүгийн үйл ажиллагаа явуулахаар бэлдэж байгаа юм. Үндсэндээ ажил нь явагд­чихсаныг манайхан тэр бүр мэдэх­гүй, анзаараагүй. Банк аль ч орны эдийн зас­гийн гол бүрдэл. Манай банкууд доголдоод, зээл хумигдахаар Хятадын банк орж ирэхээр боллоо. Яагаад гэвэл Монголын банкууд томоохон зээл олгож чадахаа байсан учир Хятадын банк түүнийг хийх юм гэнэ. Хятадын банк томоос нь түүж арилжаа хийгээд эхлэхээр жижиг ч гэлээ манай банкууд үйл ажиллагаанаас шахагдаж, дампуурал руу явна. Тэгэхээр жижиг, бичил зээлүүд хүссэн хүсээгүй “Bank of China” руу шилжинэ.

 

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ: ДОРОЙ БАЙДЛЫГ АШИГЛАСАН УЛС ТӨРИЙН ШИЙДВЭР

-Эрсдэл шууд үүснэ. Тухайлбал, гадаадын банкны хөрөнгийн хэмжээ хоёр их наяд ам.доллар. Энэ нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүнээс 166.7 дахин их. Монголын 13 арилжааны банкны нийт хөрөнгөөс 166 дахин их. Тиймээс дотоодын банкны мөнгөн дүнгийн хэмжээ, олгож буй зээлийн хувь хүүгийн хэмжээ, цаг хугацааны хувьд өрсөлдөх чадваргүй болно гэсэн үг. Энэ бол манай эдийн засгийн дорой байдлыг ашиглаж богино зайнд гаргасан улс төрийн шийдвэр гэж харж байна.





Э.СОЛОНГО
ЗУУНЫ МЭДЭЭ


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • kalki 2014-09-26 03:52:20
    mongol uls sanhuugiin huvid ediin zasgiin huvid ch haraat bus baihiin toloo buh hun charmaih heregtei baina. naimaachid hujaa baraa avchirch ulss horlood baina shd
    175.211.106.5
    Мэдэгдсэн Хариулах