''Майкрософт''  компани уучлал гуйжээ
Компьютерийн программ кохион бүтээгч Кристиан Шиффер "Майкрософт" компанийн VS код программд шинэ жилийн чимэг болгож байрлуулсан Санта Клаусын малгайны талаар тус компанид гомдол мэдүүлсэн байна. Тэрээр "Санта Клаус нь фашизмын хас тэмдэгтэй адилхан байгаа нь еврейчүүдийг доромжилж байгаа хэрэг юм" гэв.

GitHub цахим хуудаст тавьсан нийтлэлдээ Кристиан Шиффер "Шинэ жил нь олон зууны турш сая сая еврей хүнийг хөнөөсөн баяр байсан. Хэрэв энэ нь үнэн бишш байлаа ч гэсэн шашны билэг тэмдэг хэрэглэхийг зөвшөөрч болохгүй. Энэ малгайг хурдан устгах, асуудлыг анхаарахыг хүсч байна. Миний хувьд фашизмын хас тэмдэгтэй адилхан доромжлол учраас устгахыг шаардаж байна" гэв.

Түүний гомдлын хариуд "Майкрософт"  компани хурдан арга хэмжээ авч ажилласнаас гадна Шифферээс уучлал хүссэн аж. Гэхдээ энэ цахим хуудасны бусад гишүүн Кристиан Шифферийн үзэл бодлыг хуваалцахгүй байгаа бөгөөд түүнийг шүүмжилсэн байна. Тэрээр гомдлоо тайлбарлахын тулд нэг номноос эш татсан аж. Номонд Санта Клаусыг санаа авч бүтээсэн Сан Николас шинэ гэрээг бий болгосон 325 онд Ницагийн зөвлөлд оролцсон. Шинэ гэрээнд Есүсийг цовдолсон еврейчүүдийг чөтгөрийн хүүхдүүд гэж бичсэн байдаг талаар дурджээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.