Улстөрд өрнөсөн онцлох үйл явдлууд-2019
Оллоо.мн мэдээллийн сайт 2019 онд улстөрийн хүрээнд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Шинэ Үндсэн хуулиа батлав

2019.11.26 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН нэмэлт өөрчлөлтийг батлав. ШИНЭ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 12.00 цаг буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө. 

1992 онд баталсан одоогийн мөрдөж буй Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд 2019 оны 11-р сарын 14-ний УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн 19 зүйл, 30 гаруй хэсэгт өөрчлөлт оруулахыг дэмжин баталсан. Тус өөрчлөлтийг арваннэгдүгээр сарын 26-ний өдөр буюу анхдугаар Үндсэн хууль баталгаажуулсан өдрөөр мөн батламжилсан билээ.

  

УИХ-ын 2020 оны сонгуулийн хуулийг батлав


2020 он бол УИХ-ын сонгуулийн жил. Сонгууль бүрийн өмнө эрх баригчид өөрт таалагдах сонгуулийн хуулийг өргөн барьж батлуулдаг. МАН ч энэ жишгийг алдалгүй дагав. Эрх баригчид анх УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслөө  өргөн барихдаа 50:26 гэсэн хувилбараар сонгууль явуулахаар төлөвлөж байсан бол хэлэлцүүлгийн үед томсгосон 26 тойргоор сонгууль явуулах нь зүйтэй гэж үзэж, хуулийн төслөө батлав.

ОХУ Ерөнхийлөгч В.Путин манай улсад ажлын айлчлал хийв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн есдүгээр сарын  3-нд албан ёсны айлчлал хийлээ. Тэрбээр манай улсад нэг хоногийн хугацаатай айлчлах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай ажил хэрэгч, нөхөрсөг, нээлттэйгээр 1:45 минут үргэлжилсэн уулзалт хийж, дараа нь хоёр орны найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээнд гарын үсэг зурсан юм.

 В.Путины айлчлалын хүрээнд гадаад харилцаа, батлан хамгаалах салбарт зэрэг хоёр талын найман баримт бичигт гарын үсэг зурав. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өмнө нь 2000 онд манай улсад анх төрийн айлчлал хийж байсан бол 2009 онд Ерөнхий сайд байхдаа, 2014 онд Халх голын 75 жилийн ойгоор мөн айлчилж байв. 

Онцлох айлчлалууд 


2019.04.25 Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ.

2019.06.12 Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз Улсад хийх албан ёсны айлчлал хийлээ

2019.12.03  Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ


2019.10.10  Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар албан ёсны айлчлал хийлээ

Ирэх сонгуульд Н.Энхбаяр тэргүүтэй улстөрчид нэр дэвшихгүй

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад маргаан дагуулсан хэд хэдэн заалт гарсан. Тухайлбал, өмнө нь шүүхээс авлига, албан тушаалын гэмт хэргээр ял сонсож байгаа хүнийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай заалт юм. Эцсийн мөчид энэ заалт дэмжигдэж батлагдсан юм. Ингэснээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, М.Сономпил, Л.Гансүх, Ц.Сандуй, Г.Шийлэгдамба нар ирэх сонгуульд нэр дэвших эрхгүй болж байгаа юм. Гэхдээ энэхүү заалт Үндсэн хуулийн цэцээс  2008 онд гаргасан  “Хүний сонгох, сонгогдох эрхийг насан туршид  нь хязгаарлаж болохгүй”  гэсэн  дүгнэлттэй Сонгуулийн тухай зөрчилдөж байгааг онцлох хүмүүс байгаа юм.  

НДШ-ийг нэмэхгүй 
 

Шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэхийг 2017 онд хуульчилсан  байдаг. Энэ хүрээнд  нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд мөн 2 хувь буюу нийтдээ 5 хувиар нэмэх шийдвэрийг гаргасан.

Харин олон нийтийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх нь хүчтэй шүүмжлэл дагуулсан юм. Улмаар Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн хорин тавив.  Улмаар парламент Нийгмийн даатгалын шимтгэлийг хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авав. Ингэснээр 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс НДШ нэмэгдэхээргүй болж байгаа юм.  

Томилгоо 

2019.02.01 Г.Занданшатар УИХ-ын дарга болов.


2019.02.03 Б.Энх-Амгаланг ЗТХ-ийн сайдаар, Ё.Баатарбилэгийг БСШУС-ын сайдаар, Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томиллоо.


2019.02.07 Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ажлаа хүлээн авлаа.


2019.04.08 Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа хүлээн авлаа.



2019.06.06 ШИНЭ нам анхны Их хурлаа хийж намын даргаар Ж.Батзанданг сонголоо.


2019.12.02 Н.Чинбатыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томиллоо.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.