Хэлэлцээр зогссон нь Хойд Солонгост ашиггүй гэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин “АНУ, Хойд Солонгосын  хооронд хийж байгаа цөмийн зэвсгээс ангижруулах хэлэлцээр зогссон нь Пхеньянд ашиггүй”  гэж мэдэгдсэн байна.

Тэрээр “Хоёр орон саяхан хэлэлцээрээ хойшлуулснаас гадна Солонгосын хойг дахь зөрчилдөөн нь хурцдаж байгаа нь АНУ, Өмнөд Солонгос болон Хойд Солонгост ашигтай биш” гэж БНХАУ-ын ерөнхийлөгч  Ши Жинпинтэй хийсэн уулзалтын үеэр хэлсэн байна. Мөн Мүн Жэ Ин Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад БНХАУ их чухал үүрэг гүйцэтгэж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна цөмийн зэвсгээс ангижруулах боломжийг ашиглахын тулд Сөүл, Пхеньян хамтран ажиллана гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ Хойд Солонгос, АНУ-ын хоорондын маргаан сүүлийн долоо хоногт хурцдаад байгаа юм.  Мөн Пхеньян  цөмийн зэвсгээс ангижруулах талаар АНУ-тай хэлэлцэх сүүлчийн хугацааг шинэ жилээр гэж тогтоожээ. Гэвч Вашингтон 2020 онд хийхээр төлөвлөсөн  ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хэлэлцээрийн хугацааг хойшлуулахыг зорьж байгаа аж.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-24 11:59:40
    TSomin zebsegguii bolmogts amerik irak shig yum bolgoh in todorhoi.Harin hyatadaas suraltsbal ondor hogjino.