Ж.Мөнхбат: Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нар сайдын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.

Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.

Өмнөх нь  Ж.Мөнхбат: ЖДҮ-гээс болж 2020 онд ялагдах болчихсон байгаа шүү

…УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Нэг сайд, даргын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль. Би ах нарыг шүүмжилмээр байгаа юм, Энхтүвшин сайд аа, Нямдорж сайд аа, Нямаагийн Энхболд сайд аа, Улаан сайд аа. Би харин Лүндээ даргыг үүн дээр зарчим заасан гэж бодож байгаа. Нэг даргын суудал онгойх сураг дуулдахаар гүйлдчихдэг. Яагаад Хүрэлсүхийг Энхболдтой, Мөнхбатыг Оюун-Эрдэнэтэй суулгаж байгаад “…Муу нуснууд минь болиорой” гээд, хэрэгтэй бол шанаадаад, алгадаж байгаад ч гэсэн энэ намын эв нэгдлийг та нар авч гарч чадаагүй юм бэ. Яагаад та нар нэг талд нь гараад өнөөдрийг хүртэл дэвэргээд, өөгшүүлээд явуулсан юм бэ. Энэ үнэн шүү дээ. Ийм л юм болсон. Ийм боломж манай 1950 оны ах нарт байсан. Би үнэхээр харамсаж байгаа юм. Арай  ч дээ. Энэ намыг ийм болгоход гурван сайд, нэг горилогч, та дөрвийн алдаа байгаа шүү. Тэрийгээ хүлээн зөвшөөрөөрэй. Одоо яах юм бэ. Бие биеэсээ өс авах гэж байгаа юм шиг цаашаа явах уу” гэжээ.

Үргэлжлэл бий…

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-26 23:57:29
    Яг л зөв хэлсэн байна.Улаан,нямдорж,энхтүвшин,энхболд нарын хариуцсан яамуудын ажил ердөө явахгүй байгаа,ямар ч шинэ юм санаачилсан ажилгүй их хуучинсаг,голдуу
  • Иргэн 2019-12-25 06:40:10
    Ж.Мөнхбат дутуу дүгнэжээ?! эдгээр хүмүүс чинь сайдын суудал онгойхоор бус, онгойлгоод гаргасан нүхээрээ зүтгэдэг аргатай хүмүүс юм бишүү?!
  • Mongol 2019-12-24 07:21:52
    Энэ яруу найрагчийн ном их олон хэл дээр орчуулагдаж, олон саяар зарагдсан байхаа. Олон тэрбумийн хөрөнгөтэйг нь бодоход.
  • Irgen 2019-12-24 05:30:26
    Энэ сдаг яаж хэдэн тэрбумаар байр, машин, цаг авсаныг шалгахгүй бга юм бэ АТГ!!!
  • Зочин 2019-12-24 03:48:24
    Улс төрд ямарч гавьяагүй гай тарьсан хүн бол энэ шүлгэнцэр Ж.Мөнхбат шүү. Энэ хогийн новш улс төрөөс аль болох хурдан зайлбал зохилтой.
    139.5.219.243
    Мэдэгдсэн Хариулах
  • сэндэм 2019-12-24 03:24:16
    улс төрд ойртуулмааргүй дуракуудын нэг мөн л дөө
  • иргэн 2019-12-24 02:52:38
    Хэр хэмжээг нь ТАНИУЛААД ӨГӨХ ШАЛГУУР ГЭЖ АЛГА УУ
  • Таарсан таар шуудайнууд! 2019-12-24 02:50:37
    Шүлэг шиг юм сараачиж шүлсээ үсчүүлэн орилж байж улс төрд орж ирсэн асман банди эврээ ургахаар ах нарыгаа мөргөж байгаа юм бна л даа! Ах нар нь ч гэж таар шууда...
  • Эр хүн шиг бай 2019-12-24 01:45:15
    Төрсөн оноороо дуудуулаад доош хийлгэж байна даа. Ах нар аа. Наад хүн чинь сайдаас огцорсноос хойш явуургүй болжээ. Урваж мэдэх түшмэл байна.