Сайдын суудлаа бус салбараа бодоосой
Засгийн газрын бүтэц яригдахад Н.Удвал сайдын суудлыг сэлгэх талаар “бор шувуу” нисч байгаа энэ үед салбар нь ч таагүй байдалд орсоор байна.

Эрхэм сайдтан төрийн ордонд “Бага насны хүүхдийн эндэгдлийг бууруулахад нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх тухай” танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танил­цуулж байхад II төрөх эмнэлгийн эмч ажилчид Улаанбаатар их дэл­гүүрийн гадаа жагсаал зохион бай­гуулж байсан юм.

Учир нь тус эмнэлгийн эргэн тойронд баригдсан том барилгуудаас болж халаалт нь доголдон, эх, хүүхэд эсэн мэнд амар­жиж, төрөхөд хэцүү болсон гэнэ. Тиймээс нийслэлийн Засаг дарга тус дэлгүүрийн дулааны шу­гамаас халаалтаа авч II төрөх эм­нэлгийг халаах тухай шийдвэр гарсан. Гэсэн ч эмнэлэг өнөөг хүр­тэл халаатгүй бай­гаа тул ийн жагсаал хийхэд хүрсэн аж.

Тэдний энэхүү үйлдлийг харсан иргэд “Сайдын суудлаасаа илүү салбараа бодохгүй байсаар мухардалд орох нь” хэмээн ихэд халаглангуй байна лээ.

Үнэхээр ч ажлаа авсан өд­рөөсөө анхаарал хандуулсан бол арга ядахад салбарынхан нь сайддаа ам сайтай байх байсан даа, хөөрхий. Тэгсэнсэн бол өнөө цагт сайд авхай саарал ордноор суудлын дажин хийж гүйхгүй сэтгэл амар байх байсансан.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • өбыөыйб 2014-09-26 06:04:36
    тэнэг минь эмнэлгийн нэр солж байхаар ажлаа хийгээч удвалаа
    202.126.89.168
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 05:33:16
    Удвалыг гоочлох хэрэггүй. Харин ч дайчин эмэгтэй.
    103.229.122.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 05:13:44
    ЭМ-ийн салбарын үйлчилгээ, дарга нарынх нь байдал сумын эмнэлгээс бусад шатандаа дэндүү хоцорсон, авлигажсан, нутгархагсан, танил талаа цуглуулсан нөгөө стандарт энэ тэр нь байхгүй болсон доо.
    112.72.13.218
    Мэдэгдсэн Хариулах