Б.Батдэлгэр: “Монгол Тэмүүлэл” сургууль нүүчихвэл 133 дугаар сургуулийн сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломжтой болно

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн Эцэг эхийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ.

 “Монгол тэмүүлэл” сургуулийн эцэг эхийн Зөвлөлийн дарга Б.Батдэлгэр “БЗД-ийн 26 дугаар хороонд сургуулийн насны 5600 хүүхэд байдаг. Үүнээс дөнгөж 1600 Үндсэн хуулиар олгогдсон ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгох эрхийг эдэлж байгаа. Бусад нь Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Гэвч дээрх 1600 хүүхэд Үндсэн хуулиар баталгаажсан эрхээ эдлэхдээ маш хүнд нөхцөлд дөрвөн ээлжээр бага цагаар хичээллэж байгаа нөхцөл байдалтай тулгарсан. Манай хороонд баригдсан ганц сургуулийн барилгыг хууль бусаар “Монгол Тэмүүлэл”-д  сургуульд эзэмшүүлсэн. Гэтэл “Монгол Тэмүүлэл” сургуулийн хүүхдүүд 8-10 цаг ганц ээлжээр хичээллэж байдаг. Гэтэл 133 дугаар сургуулийн хүүхдүүд 2-3 цаг хичээллэж байгаа асуудлыг араас бид өнгөрсөн хавраас хойш явж байна. 2017 оны зургадугаар сарын 28-ны нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014-2017 онд БЗД-ийн 26 дугаар хороонд баригдсан хичээлийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэж авахаар даалгасан байдаг. Гэтэл Боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Чулуунбаатар энэ захирамжаар гуравхан сарын дараа 196 тушаал гаргаад манай хорооны хүүхдүүдэд баригдсан барилгыг хууль бусаар “Монгол Тэмүүлэл”-д олгосон байгаа юм. Мөн 2017 оны наймдугаар сарын 30-ны өдөр Улсын комисс ажилласан. Ингэхдээ 133 дугаар сургууль үйл ажиллагаа явуулахаар энэ барилгыг хүлээж авсан. Үүний дараа Боловсролын сайд дээрх тушаалыг гаргангуут 2017 оны 9 есдүгээр сарын 30-нд дахиж улсын комисс хуралдсан мэтээр хоёрхон хүн гарын үсэг зураад 133 дугаар сургуулийн барилгыг “Монгол Тэмүүлэл” сургуулийн барилгаар хүлээж авахаар шийдвэрлэсэн байдаг. Энэ асуудлаар захиргааны хэргийн шүүхээр нэхэмжлэл гаргаад явж байгаа. Улсын хэмжээнд дөрвөн ээлжээр хичээллэж байгаа ганц сургууль байгаа учраас нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын яамнаас судлаад 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр нийслэлийн Засаг дарга, БСШУС-ын сайдын хамтарсан тушаалаар “Монгол Тэмүүлэл” сургуулийг ХҮИС-ийн нэгдүгээр байр луу нүүлгэхээр шийдвэрлэсэн. Гэвч “Монгол Тэмүүлэл”-ийн эцэг эхчүүд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймээс өнөөдрийн хэвлэлийн хурлаар “Монгол Тэмүүлэл”-ийн эцэг эхчүүд та бүхэн нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаач ээ. Яагаад гэвэл үүний цаана БЗД-ийн 26 дугаар хорооны 1600 хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. “Монгол Тэмүүлэл”-ийнхэн БЗД-ийн 26 дугаар хорооноос нүүхгүй гэж ярьдаг. Тийм учраас БСШУС-ын сайд “Монгол Тэмүүлэл” сургуулийг шинээр барихаар 7 тэрбум төгрөг суулгасан. Иймээс “Монгол Тэмүүлэл” сургууль нүүчихвэл 133 дугаар сургуулийн сурагчид хоёр ээлжээр хичээллэх боломжтой. Энэ барилга бол “Монгол Тэмүүлэл” сургуульд биш 133 дугаар сургуульд зориулагдсан барилга” хэмээлээ.

 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-24 03:23:14
    Энэ хэдэн хүн би үхэхээр чи үх гэдгийг сануулж байна. Жирийн ардын хүүхэд яагаад олон улсын хөтөлбөртэй сур-д сурч болохгүй гэж . 133-г нүүлгэх хэрэгтэй шүү
  • сэнгээ 2019-12-23 14:20:45
    энэ батдэлгэр гээд халзан толгойтой сда өөр чадах ажилгүй шантаажчин жагсаалчин болжээ дээ янз нь
  • Зочин 2019-12-23 08:39:17
    Хойноос ирээд хот манай, хотонд ороод хонь манай гэдэг болох нь юу? 133 дугаар сургуулийн барилгыг хурдан дуусгах талаас нь хөөцөлдөөч ээ.
  • G 2019-12-23 05:17:37
    Adilkhan ardiin xuuxdiig uzen yadaad bx yum teneguud.