Хүүхдүүд гэдэсний хурц халдварт өвчин туссан болох нь тогтоогджээ
Дархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн хүүхдүүд халуурч суулган аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна.
Тодруулбал, энэ сарын 25-ны 17.52 цагийн байдлаар 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол 35 хүүхдийг гэрээр эмчийн хяналтад авчээ. Урьдчилсан байдлаар хүүхдүүд гэдэсний хурц халдварт өвчин туссан байна.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 23-25-ны өдрүүдийн өглөө, өдрийн хоол болон 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээ авч лабораторид хүргүүлээд байгааг МХЕГ-аас мэдээллээ. Дархан сумын долоодугаар цэцэрлэг нь 413 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 25-ны өдөр 280 хүүхэд цэцэрлэгт ирсэн байжээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.