''Хүннү Эйр''-ийн ноцтой ослын талаар ОУ-ын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэнэ гэв
“Хүннү Эйр” ХХК-ийн механикч 23 настай О.Мэргэншагай өнгөрсөн аравдугаар сарын 13-14-нд шилжих шөнийн ээлжид ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарсан. Үүнээс хойш сар гаруй хугацаа өнгөрсөн ч  О.Мэргэншагай нь бүрэн ухаа орсон ч биеийн байдал хүнд хэвтэрт хоёр сар гаруй хугацааг үдэж байна.
Ийнхүү цэл залуухан ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж байсан залуу ажлын байрны хөдөлмөр аюулгүй байдал алдагдсанаас үүдэн ийнхүү асаргаанд байна. Энэхүү ослыг Хүннү Эйр ХХК, Иргэний нисэхийн ерөнхий газар, Чингис хаан Олон улсын нисэх  онгоцны буудал, ЗТХЯ зэрэг холбогдох төр засгийн байгууллага, удирдлагууд үл тоосоор өнөөдрийг хүрлээ.


Хариуцсан хуулийн байгууллага ч хэрэг бүртгэл нээхээс татгалзаж буй юм. Тодруулбал энэ сарын 17-нд прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тогтоолоо хүргүүлсэн байна. Энэ тухай О.Мэргэншагайгийн ах Д.Совд  “Эрх зүйт төрийн иргэн хүний хувьд бүхий л эрх зүйн хүрээнд нь өргөдөл гомдлоо гаргаж тэмцэлээ хийж байна, ном журмаар нь тэмцээд ийм л байдалтай байна даа. Эвээр нь үзээд байхад л ингээд байна заавал иргэн хүнийг туйлдуулж залхааж байж ЭВГҮЙ тэмцэлд нь хүргэхийн байхдаа би чадна шүү дээ! надаа тийм зориг зүрх, тэмцэгч ЧАНАР хатуужил байна харуулнаа! Би зүгээр л хохирогчийн ах хүн шүүдээ! Гэтэл өнгөрсөн бүх хугацаанд би Нисэхийн аюулгүйн байцаагч, Цагдаа, Мөрдөгч, Эмч болсон одоо намайг ПРОКУРОР, ШҮҮГЧ болгож ажлаа өмнөөсөө шахуулж хийлгэх юм байна л даа! Эцсийг нь хүртэл явна аа! Үнэн гэж байдаг бол заавал ялах ёстой! Хүний амь, нас эрүүл мэндээс илүү эрх ашиг, албан тушаал нэр төр гэж байх ёсгүй.
Ардчилсан, эрх зүйт төрийн жирийн иргэн би 2 сар хагас шударга үнэний төлөө эрх зүйн хүрээнд нь, хууль дүрэм журмынх нь дагуу тэмцсэн боловч том эрх ашиг, улс төрийн өндөр дээд хамгаалалттай хүмүүст, компанид ялагдаж байна гэхдээ би ЗОГСОХГҮЙ ээ!
Эрх мэдэл албан тушаал нэр төрөө хамгаалсан, эрх ашиг, ураг төрөл, найз нөхдийнхөө холбоогоор холбогдсон ШУДАРГА БУС хүмүүсийг өнөөдрөөс нэр ус, царай зүс, зураг, албан тушаал, ах дүү амраг садангийн холбоостой нь зарлаад явна!

Олон Улсын Иргэний нисэхийн болон Монгол Улсын иргэний нисэхийн дүрмээ зөрчин зориулалтын Ангар сав байхгүй байхад гэрчилгээ олгож, улмаар Иргэний агаарын тээврийн онгоцыг зориулалтын бус тeхник хэрэгслээр хучуулсан, хөдөлмөр аюулгүй ажиллагааны шаардлага хангахгүй компанид нисэх зөвшөөрлийг нь өгсөн, ингэж дүрэм журмаа удаа дараа зөрчин гэрчилгээ олгож, зориулалтын бусаар хөдөлмөр аюулгүй ажиллагааг хангуулалгүй, хяналт тавих үндсэн үүргээ биeлүүлэлгүй эрх ашгаараа холбогдож нэг компанид хэт давуу эрх олгож давраасны улмаас чинь болж миний дүүгийн амь насыг эрсдэлд оруулж, эрүүл мэндээр нь ноцтой хохироосон болно.
Мөн энэхүү ноцтой осол аваараа одоог хүртэл нуун дарагдуулж НОЦТОЙ ЗӨРЧИЛ, ГЭМТ ХЭРЭГ үйлдэж байгаа УИХ гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.ЭНХАМГАЛАН, ИНEГ-ын дарга Л.БЯМБАСҮРЭН, ИНEГ-ын НААХ-ын албаны дарга С.МАНЛАЙ ТА БҮХЭН ОСОЛ АВААРАА ЯАРАЛТАЙ ЗАРЛАЖ, ДҮРЭМ ЖУРМАА ЗӨРЧСӨН ЗӨРЧЛӨӨ НЭН ДАРУЙ ЗАЛРУУЛЖ, ХЯНАЛТ ТАВИХ ҮҮРГЭЭ БИEЛҮҮЛЭЭГҮЙ БУРУУГАА ХҮЛЭЭЖ! УУЧЛАЛТ ГУЙЖ! АЛБАН ТУШААЛАА ӨГӨӨД ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА! Үгүй бол Би Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага болох ICAO-д энэхүү ноцтой ЗӨРЧЛИЙГ чинь мэдэгдэхээр, бүх нотлох баримтуудаа явуулахаар орчуулж бэлдсэн болохийг үүгээр мэдэгдэж байна! Одоог хүртэл өгөөгүй байгаа нь Та нарыг бодсондоо биш нийт Монголчуудынхаа эрх ашгийг бодсондоо явуулаагүй харзнаж байгааг анхааруулж байна” гэжээ.







О.ОНОН
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-30 00:04:56
    Энэ бямбасүрэн гэж хөгийн амьтныг хэн гаргаж ирсэн байна аа жинхэнэ томчуулын бөгс долоогч ш дээ хүннү чинь сумтайбаярын компани юм чинь хэрэг болгоноо мөнгөөр ...
  • Lalar 2019-12-26 15:46:42
    Odo tegeed dulaani stantsuudaar dvvren dawaasvrengiin tuslahuud dvvren bga azjila medehgui
  • Lalar 2019-12-26 15:38:43
    Er bol naad sovd chin dawaasvrengiin sugnii vs uuruu INEgazart hurgan darga hiideg bsan tegeed dvvgee uuruu oruulchaad daraa in yah gj chalchignadag bna
  • Хачин 2019-12-26 03:27:14
    Дарга нь түлхээд унагаачсан юм уу.
  • Irgen 2019-12-26 01:06:52
    Dongio sovdoo icheech heruuliin buzaraa! Chi duugeeree heden haltar tsaas oloh geed bga chn yvahgui sanaa bn shuu
  • Хүн 2019-12-24 14:03:08
    Таарсан 3 тэнэг байна
  • Сод 2019-12-24 13:47:34
    Энэ одоо яг дарлагч дарлагдагч ангийн ялгаа гарч байна шуу баячууд нь ядуусаа яавал яахаар болж
  • зочин 2019-12-24 02:48:54
    Бид ажил дээрээ осолдож насбарах юм уу гэмтвэл бидний л хохь чинь болох юм байна
  • hm 2019-12-24 01:38:33
    Daatgaliin baiguullaga hariutsna. ayulguin ajillagaag mordoogyi bol ter hunii asuudal oor hend hamaatai yum be? herev ter zaavriig dutuu, buruu zaasan bol oor
  • Иргэн 2019-12-23 15:12:49
    Энэ Л.Бямасүрэн энэ салбарыг доойтуулж байнаа?!
  • Золбаяр 2019-12-23 08:59:54
    Давхар даатгалд нь мэдэгдээ шууд даатгагч нь А.Гансүхийн Амар даатгал байгаа
    103.212.116.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Хөх чүү 2019-12-23 06:33:54
    Болороо мааань яг ийм байдалд ороод ТАЛБАЙ ДЭЭР СУУЛТ ХИЙЖ БАЙЖ ЕРӨНХИЙ САЙДЫН НҮДЭНД ХАРАГДАЖ ЭРХ АШГАА ХАМГААЛСАН ШҮҮ ДЭЭ. Угаасаа ард түмнээ нохойноос дор
  • zochin 2019-12-23 04:48:58
    Ажлын байран дээрээ унасан бол байгууллага тэтгэмж цалин мөнгийг нь хуулийн дагуу олгох учиртай
  • Kkkk 2019-12-23 04:19:29
    Ene 3 tsarai toohoor tsarai yu? Tasraad yavch9hsan humuusiin harts bna sh dee
  • Novsh 2019-12-23 03:11:39
    Ene yasan xar xel amsag Sovd ve?! Dyygiinx ni bie mash muu baixad xajuugaar ni zeregtseed xel am xiigeed baix ch sain yum bish baix aa.
  • Zochin  2019-12-23 02:39:23
    Shuud yavuul yug ni huleedegiin
  • Бат 2019-12-23 02:38:18
    Одоо мөрөөр ажлаа хийчихэж чадахгүй нэг далчгануур одоо тэгээд яах болж байна
  • Zaluu 2019-12-23 02:22:30
    Dalavch ni 3m garangiin ondortei haragdaj baina. Hun unasan ch tegj hund gemteheergui undur. Ez ni taaraad tolgoi nuruu nugasaa gemteesen bololtoi
    • Зочин 2019-12-23 15:12:39
      1.5 м -ээс өндөр бол өндөрт ажиллах гэж үздэг. Зориулалтын хамгаалах хэрэгсэл зүүх ёстой. Олон улсын байгууллагад нь хандах хэрэгтэй. Хүлээгээд юм олж долоохгүй...
    • Иргэн 2019-12-23 03:27:33
      Хөөе. Хүн алхаж байгаа хальтирч унахад хүртэл хүнд гэмтэл авдаг. 3 метр намхан гэх шиг. Юугаа ... байгаа юм.
  • Zochin 2019-12-23 02:13:03
    Ene hun umguulugchtei um bolov uu. Hunii erhiin undesnii komisst ni uguh ni zugeer baih aa. Ted haraat busaar shalgaad yamar neg zuvlumj dugneltiig ugnu shu de....
  • бб 2019-12-23 01:52:01
    Өөрөө унасан л байна даа, болгоомжтой байх ёстой л байж, ямар хүн очоод тулхсэн биш яаж эрүү үүсэх вэ дээ
    • Зочин 2019-12-23 15:15:42
      Унахааргүй нөхцөлийг нь бүрдүүлэх ёстой байдаг юм. Хабэа-н хууль зөрчсөн үйлдэл. Ажил олгогч хохирлыг барагдуулах ёстой.
    • иргэн 2019-12-23 09:04:41
      Ажлын байран дээр осолдсон бол ажил олгогч хариуцах учиртай. Тэгэж байж ХАБ хангагдана.
    • Иргэн 2019-12-23 03:29:33
      Өөрөө унасан ч бай, хүн түлхсэн бай ажилтандаа анхаарал тавих ёстой биз дээ. Чи бол зөнгөөр нь хаях нь хүн байна даа.