Токиод гарсан аймшигт хэрэг
Токиогийн цагдаагийн газар 9-р сарын 11-нд алга болсон хэмээн бүртгүүлсэн 6 настай охины цогцосыг олсон байна. Кобе хотын цагдаагийн газрын мэдэгснээр түүний цогцосыг мөчлөн салгасан байдалтай хэд хэдэн гялгар торонд хийсэн байсныг гэрээс нь 100 орчим метрийн зайд бутан дотроос олжээ. ДНК-гийн шинжилгээгээр эрэн сурвалжлагдаж байсан 6 настай Мирей Икута мөн болохыг баталсан байна. Энэ хэрэг явдалтай холбоотойгоор 47 настай Ясухиро Кимино гэгчийг баривчлан саатуулаад байгаа. Цагдаагийн газрын эх сурвалжийн хэлснээр түүний иргэний үнэмлэх цогцос хийсэн торон дотроос гарч ирсэн бөгөөд энэ хэргийг үнэхээр тэр өөрөө хийв үү, эсвэл түүнийг энэ хэрэгт холбогдуулахын тулд санаатайгаар бичиг баримтыг нь орхисон уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Uno
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine