Эрүүл мэндийн яамныхан сэрэмжлүүлэг гаргахаас өөр ажил байна уу?

“Одоогоос арван жилийн өмнө 1 настай хүү маань хатгаа тусаад эмнэлэгт хандахад оргүй гэдэг шалтгаанаар эмнэлгийн коридорийн шалан дээр гэрээсээ гудас авчран хүүгээ хэвтүүлж эмчилгээнд орж байлаа. Гэтэл өнөөдөр яг л хэвээрээ” хэмээн нэгэн ээж цахим хуудаснаа бичжээ. Хувь хувьсгал ялгаагүй ор дүүрсэн гэдэг шалтгаанаар 38, 39 хүртэл халуурсан хүүхдүүд антибиотик бичүүлж аваад гэртээ буцаж байна. Гэвч энэ зуур эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчинд ихэвчлэн 0-3 насныхан өвчилж байгаа тул нийт эцэг эхчүүд асран хамгаалагчдад хандаж хүүхдийг ханиад томуугийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ. Мөн “Гэрээр хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах, дархлааг дэмжих, ханиадтай хүнээс тусгаарлахыг зөвлөж байна. Мөн дур мэдэн эм тариа хэрэглэх зэргээс шалтгаалж хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандах тохиолдол байгааг хүүхдийн эмнэлгээс онцолж байгаа юм. Тиймээс анхан болон хоёрдугаар шатлалын эмнэлэгт шат дараалан хандаж эмчилгээ үйлчилгээ авах хэрэгтэй байна” гэх сэрэмжлүүлгийг өгч байна. Ямар ч өөрчлөлтгүй. Яам жилийн жилд энэ зөвлөгөөгөө тоть шиг давтдаг. Өнөө жил ч хэвээрээ. Мянга мянган хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадахгүйд хүрч бухимдсан эцэг эхчүүд хаана хандахаа мэдэхгүй үлддэг. Идэр есийн хүйтэнд хамгийн хүчтэй антибиотик бичүүлж авахын тулд хүүхдийн эмнэлгийн яаралтай тусламжийг зорьж байна. Учир нь 103-аас “Түргэн ачаалал ихтэй байгаа учир боломжтой бол харьяа дүүргийн эмнэлэгтээ очоод үзүүл” гэх зөвлөгөөг өгдөг. 

Гэвч хариуцсан яам хийгээд төр нь таг чиг. Тэд баталсан хуулиндаа хориг тавин буцаан хэлэлцэж, тулга тойрсон хэрүүлээ үргэлжлүүлсээр байна. 

Харин олны танил урлаг соёлын бүсгүйчүүд эрүүл мэндийн салбар өөр өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тэдний нэг нь өөрийн цахим хуудаснаа “Сургуулийн насныхан дунд ханиад хүрээгүй хүүхэд алга,Ханиад хүрээд хоёр хоноод л хүндэрч шөнөжин халуурч эмнэлэг бараадахаас өөр аргагүйд хүрч байна.Ганц хоногт 60 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлэхээр ирж байхад,эмнэлгүүд хүлээн авах боломжгүй шалаар нэг хүүхдүүд хэвтэж байна!! Өвөл бүр л энэ асуудал давтагдсаар байхад ядаж хүүхэд багачуудаа хэвтэн эмчлүүлэх хэдхэн эмнэлэг өөрсдөө чаддаггүйн бол чаддаг хүмүүсээр нь хурдан бариулчихаач дээ!!! Ард түмэн ахин дахин хууртахгүй шүү! Хаа ч очсон өвдсөн хүүхдүүдээ харж хоносон ядарсан ээжүүд...Боломжгүй зүйл гэж хүсээд байгаа юм биш шүү дээ. Дараа жил та бүхэнд сэтгэл байхад бүхнийг болгодгийг харуулж 5 хүүхэдтэй нэг эх хүн хүүхдийн эмнэлэг барьж, байгуулж харуулнаа худлаа ярихгүй, хулгай хийхгүйгээр!!!” хэмээн бичжээ. Тэд нийгмийн хариуцлагаа ингэж ухамсарлаж байна. Харин эрхэм сайд Д.Сарангэрэл энэ тухай ам нээсэнгүй... Түүнд сануулахад түмний хүүхдүүд эмнэлгийн коридорт эгнэж суугаад эмчилгээ хийлгэж байна. 

 

О.ОНОН

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2021-01-02 14:28:31
    Татан буулгаа. Домч бөөгөөр заслага хийлгээд явж байя.
    172.69.252.149
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2020-03-16 03:04:45
    Одоо чухамдаа ардын засаг ч гэж юу байлаа өгдөг авдагч юу билээ гэх шиг удахгүй эмнэлэг төлбөртөй болно тэгээд жинхэнэ үйлчилнэ гарц нь энэ
    162.158.7.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Монголхүү 2019-12-26 14:45:59
    Улсын эмнэлгийн томограффи цаасгүй гээд ажилладаггүй хувийнх ажиллаад байдаг бүхэл бүтэн улс нэг залуугийн хэмжээнд ажиллуулж чаддагүй юм уу
    64.119.27.215
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-12-24 00:12:36
    Хүүхдээ дулаан хувцаслаад сайн аминдэм баялаг хоол өгч, дархлааг сайжруулаач ,, хүүхдээ ханиад хүргэхгүй харж чадахгүй бол хүүхэд гаргах хэрэг байна уу
    203.91.116.118
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүннү 2019-12-23 11:23:00
    Сүүлийн үед төрийн ажил “сэрэмжлүүлгээс” илүү гархаа байсан. ОБЕГ, АТГ бүгд л сэрэмжлүүлэг л гаргадаг бболсон.
    202.179.25.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ӨВГӨН 2019-12-23 06:33:35
    Арчаагүй тэнэг эцэг эх хэмээгчидээ эхлээд үр хүүхдүүдийнхээ төлөө, тэднийг ханиад томуунаас сэргийлэх талаар анхаарал тавьж сур.
    202.131.227.51
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-12-23 04:59:47
    Sarangerel gej sarisan bagvaahai EMD iin mungiig tur huviin geltgui taraan tsatsaj emch emnelgiin ajilchdiin tsalin uramshuulliig nemehees uur ajil medeh ym uu....
    202.55.188.45
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-12-23 02:24:04
    Наад сөлөр чинь ажлаа хийдэг юм уу? Сүръеэг БЗХӨ-өөр дараад л өнгөрсөн. Нөгөө аян энэ тэр нь юу болсон бол. Бүү мэд
    202.131.246.181
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-12-23 01:36:19
    Ямар мэргэжилтэй хүн сайд байхаас хамаардаг Сурвалжлагч сайд сурталчилгаа л хийхээс хүүхдээ сахидаг ээжээс ялгаа байхгүй дээ Ямар эм тариа хэрэглэхийг мэдэхгүй...
    202.70.37.2
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-23 00:47:41
    Д.Сарангэрэл хүүхэдгүй сувай шулам байх шүү
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах
    • Зочин 2019-12-23 01:39:02
      Хүүхэдтэй хүүхэдтэй бас нэг идэмхий хүү байгаа Хэвлэлээр идсэн ууссан эхнэр хүүхдийнх талаар зөндөө гарч байгаа Урдхойд нөхөрийн хүүхдүүдийн сураг зөндөө гардаг...
      202.70.37.2
      Мэдэгдсэн Хариулах