Ахуйн зөвлөгөө
Хялбархнаар эмх цэгц, ариун цэврийг бүрдүүлж чадна. 

1. Компьютерын товчлуур хоорондын жижиг хог, тоосыг цэвэрлэхдээ наалддаг цаас ашиглаарай. 

2. Хувцсаа угаахдаа халаасанд нь салфетк эсвэл нимгэн цаасаа гаргахаа мартснаас болж хувцас тэр чигтээ үртэс болчихдог. Цаасны энэ наалдсан үртсийг арилгахад аспирин тус болно. Усанд хэдэн ширхэг аспирин хийгээд, ууссаных нь дараа хувцсаа хийгээд зайлахад салфетканы үртэс хог ор мөргүй арилна. 

3. Шалан дээр контакт линз, шилний хэлтэрхий зэрэг жижиг зүйл унагаад олохгүй байгаа бол тоос сорогчныхоо хошуунд шилэн оймс углаад соруул. 

4. Савхин болон бусад төрлийн цүнхний таагүй үнэрийг хүнсний сод арилгаж чадна. Оймсонд сод хийгээд цүнхэндээ хонуулаарай. 

5. Хуучин шилэн оймсоор гутал цэвэрлэхэд тун тохиромжтой байдаг. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.