Замбийн ерөнхийлөгч НҮБ-ын хуралдаанд оролцож чадсангүй
АНУ-ын Нью Иорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69-р хуралдаанд оролцох ёстой байсан Замби улсын ерөнхийлөгч Майкл Сатагийн биеийн байдал гэнэт муудсны улмаас яаралтай эмнэлэгт хүргэгджээ. Тэрээр 9-р сарын 25-ны өдрийн хуралдаанд оролцоогүй бөгөөд хотын цагдаагийн газрын даргын орлогч Ким Ройстерын мэдэгдснээр Замбийн ерөнхийлөгч зочид буудлын өрөөндөө эмнэлэгийн тусламж дуудснаас хойш удалгүй эмнэлэгт хүргэгдсэн байна. Майкл Сата 2008 онд зүрхний шигдээс болж байсан ба энэ оны 6 сард нэг сар хугацаагаар Израйлд эмчлүүлсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Тэрээр 2011 онд Замбийн ерөнхийлөгчөөр сонгогдсон бөгөөд сонгуулийн үеэр түүний эрүүл мэнд сайнгүй байгааг өрсөлдөгчид нь анхааруулж байжээ.
Uno
Olloo.mn   
 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.