Youtube-ээс хамгийн их орлого олсон хүмүүс
 “Форбес” сэтгүүлээс дуу хөгжим, видео бичлэгийн Үоиtubе сувгаас энэ жил хамгийн их орлого олсон хүмүүсийн жагсаалтыг гаргажээ. Тэдний дунд таван настай орос охин, найман настай америк хүү багтсан байна. Гэхдээ жагсаалтад зовхөн өнгөрсөн жилийн зургадугаар сарын 1-нээс энэ жилийн зургадугаар сарын 1 хүртэл өөрсдөө олсон ашгийг тооцож оруулжээ. Харин тэд хөрөнгийн эх үүсвэр болох зар сурталчилгааны гэрээнээс олдог орлогыг тооцоогүй юм байна.
 
РАЙАН КАЖИ 
Найман настай америк хүү өнгөрсөн жил Үоиtubе -ээс хамгийн их ашиг олсон хүүхэд болж байжээ. Тэрээр гурван настайгаасаа шинэ тоглоомныхоо бичлэгийг тавьж хөгжүүлж эхэлсэн байна. Энэ жил 26 сая ам.долларын ашиг олсон түүний нэртэй 100 гаруй төрлийн тоглоомыг үйлдвэрлэдэг аж.
 

ДУДЕ ПЕРФЕКТ      
Түүний дараа 20 сая ам.долларын ашиг олсон бүх төрлийн илбийг хийж үзүүлдэг таван найз ордог байна. Тэд энэ жил Үоutube сувгаас олсон орлогоо сүүлийн 12 сарын дотор олсон аж. Энэ сувагт тавьсан бичлэгнийхээ тусламжтайгаар хүүхдүүдэд зориулсан “Никелодеон” сувгаар шоугаа хийх гэрээнд гарын үсэг зуржээ.
 

АНАСТАСИЯ РАДЗИНСКАЯ
III байрт гурван настай орос охин Анастасия Радзинская оржээ. Тэрээр дуу хөгжмийн олон нийтийн сувагт долоон хэлээр видео бичлэгээ нийтэлсэн байна. Түүний бичлэгийн утга ихэвчлэн түүнтэй нас чацуу үеийнхэндээ хандсан байдаг аж. Түүний оруулсан бичлэгийг 42 сая гаруй удаа үзсэн байдаг байна. Тиймээс Даннон, Леголанд гэсэн ферм түүнтэй ажиллахыг хүсдэг нь гайхмаар зүйл биш ажээ.
 

GOOD MYTHICAL MORNING
 “GOOD MYTHICAL MORNING” шоуг хөтөлдөг энэ хоёр хүн Үоиtube сувгаас ашиг олж эхэлсэн анхны хүмүүсийн нэг байсан. Одоо ч гэсэн алдартай шоунуудын нэгд тооцогддог энэ шоуны үеэр чамин тансаг, хоол идэхээс гадна таван удаагийн Грэмми дуу хөгжмийн наадмын шагналт дуучин Келли Роулендтай дуулдаг байна. Тэд одоо дөрвөн суваг, нэг подкасттай аж. Мөн хоёр ном гаргасан бөгөөд 10 сая ам.доллараар олон сувагтай “Смош” телевизийг худалдаж авсан гэж хэвлэлийнхэн мэдээлсэн байна. Тэд энэ жил 17.5 сая гаруй ам.долларын ашигтай ажиллажээ.

ЖЕФФРИ СТАР
Энэ залуу бүсгүй Му Sрасе цахим сүлжээнд хөгжмөөр гараагаа эхэлжээ. Дараа нь нүүр будалтын талаар бичлэг нийтэлдэг Үоutubе сувгийн хэрэглэгч болсон байна. Харин одоо энэ суваг нь түүний хувийн нүүр будалтын бизнесийг сурталчлах хэрэгсэл болжээ. Түүний хэлснээр жилд 10 сая гаруй ам.долларын орлого оруулдаг аж. Жеффри Стар энэ жил 17 сая ам.долларын орлого олсноор жагсаалтын V байрт бичигдсэн байна.
 
ПРЕСТОН АРСЕМЕНТ
Престон Арсемент өнгөрсөн жил анх удаа Үоutubeе сувгаас хамгийн их орлого олсон шилдэг 10 хүний тоонд багтаж байжээ. Тэрээр энэ сувагт анх “Саll of Duty” гэдэг тоглоомыг хэрхэн тоглох тухай бичлэгийг оруулснаар цахим ертөнцөөс ашиг олдог хүмүүсийн нэг болох замаа эхэлсэн байна. Дараа нь хошин шогийн контент бүтээж эхэлжээ. Үоutubе-ээс гадна түүний ашиг олдог гол эх сурвалжийн нэг нь түүний бүтээсэн “Мinecraft” цахим хуудас гэнэ. Энэ нь түүнд олон сая ам.долларын орлого оруулдаг аж. Престон Аресмент энэ жил 14 сая ам.долларын ашиг олжээ.
 
МАРК ФИШБАХ, ФЕЛИКС КЬЕЛЬБЕРГ
Жагсаалтын VII байрыг Үоutubе сувгийн хоёр од сүүлийн 12 сарын хугацаанд олсон орлогоороо эзэлсэн байна. Цахим ертөнцөд Марк Фишбахыг Маркипльер гэдгээр нь илүү таньдаг аж. Тэрээр видео тоглоомонд тулгуурласан үйл ажиллагаа явуулахаас гадна тоглоомчдод зориулсан хувцас худалддаг сүлжээг байгуулсан байна. Харин Феликс Кьельберг нь дуу хөгжмийн энэ сувгийн хамгийн баян, ашиг олдог хүмүүсийн нэг байжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд орооцолдсон олон шуугианаас амжилттай мултарсан тэрээр энэ сард Үоutubе сувгаас хөндийрч амарна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ
Х.Оюунболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.