Путин сэтгүүлчидтэй уулзлаа
ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины жил бүр хэвлэлийнхэнтэй хийдэг уулзалт Москвагийн олон улсын Худалдааны төвд болсон байна. Уулзалтад олон улсын болон орон нутгийн сэтгүүлчид оролцжээ. Кремлийн ордноос энэ жил итгэмжлэгдсэн 1895 сэтгүүлчийг уулзалтад оролцохыг зөвшөөрсөн бөгөөд энэ бол төгс амжилт гэж үзэж байгаагаа мэдээлсэн байна.

Владимир Путин ерөнхийлөгч болсноос хойш хийлгэж байгаа 15 дахь удаагийн чуулганы үеэр сэтгүүлчид ЗХУ-ын Оросын эдийн засгийн салбарт үлдээсэн өвийн талаар асуусан аж. Владимир Путин ЗХУ болон хүрсэн амжилтаар нь бахархдаг. Гэхдээ ОХУ болсноос  бүтээн байгуулалтын 75 хувийг нь 2000 онд барьж байгуулсан гэв. Тухайлбал, гурван шинэ нисэх онгоцны буудал, 12 галт тэрэгний будлыг барьсан. Мөн хурдны замын тоог нэмсэн гэв. Мөн нэг сэтгүүлч түүнээс хогны тухай асуухад тэрээр "70 мянган тонн хогийг дахин боловсруулах систем ЗХУ-д байгаагүй. Тиймээс энэ системийг барьж байгуулсан.  Тэрээр хогийн татварыг иргэдэд ойлгуулахын тулд ярилцах хэрэгтэй. Түүнээс гадна хаягдал материал боловсруулдаг төвийн тоог нэмэх шаардлагатай гэж мэдэгдсэн байна. НҮБ-ын баримтад дурдсанаар цаг агаарын өөрчлөлт болон утаа ялгаруулалтаар АНУ-ын дараа БНХАУ, ОХУ ордог гэж "Маяк" радиогийн сэтгүүлчийн асуултанд хариулжээ. Хэн ч цаг агаар өөрчлөгдөх болсон шалтгааныг мэдэхгүй. Түүнээс гадна хүн төрөлхтөн цаг уурын өөрчлөлтөд яаж нөлөөлж байгааг тооцоолох боломжгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ юу ч хийхгүй зүгээр хараад суугаад байж болохгүй гэж онцолжээ. Харин Кремлийн ордноос уулзалтад ирсэн сэтгүүлчдийг А3-с том зурагт хуудас авчрахыг хориглосон журмыг гаргасан байна.
 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ttt 2019-12-20 08:47:44
    70 000 t gene uu,tegj buruu kelj bolkhgui
    • Songogch 2019-12-20 12:14:25
      Putinii helsen ugiig shuuj bdg chi hen geech chacga ve. Avgaigiihaa s.altaag hynaj hen hen edelj bgaag hynaj chadhgu cham shig chacga neeree hol ochij huc gar. ...