Шадар сайд Ө.Энхтүвшин Австралийн Элчин сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Восеныг хүлээн авч уулзав. Өнгөрсөн наймдугаар сараас өнөөг хүртэл Австралид ой, хээрийн түймэр гарч, хүний амь нас эрсдэн эд материалын их хэмжээний хохирол учирч байгаад Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлэв.

Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн Австрали Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь Ази, Номхон далайн бүс нутагт явуулж байгаа гадаад бодлогод чухал байр суурь эзэлдэгийг тэмдэглэв.

Газар зүйн хувьд алс оршдог ч үнэт зүйл, ардчилал, эдийн засаг гээд олон талаар адил төстэй Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа Дэйв Восен илэрхийлэв. Уулзалтаар худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, уул уурхай, онцгой байдал болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.