Авлига, албан тушаалын хэрэгтэн нэр дэвшихгүй
УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийлээ. Ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Тухайлбал, Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн саналыг УИХ-ын сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгээр дэмжсэн. Гэвч байнгын хорооны хуралдаанд энэ саналыг эргэж харах чиглэлийг УИХ-ын дарга өгсөн билээ. Учир нь нэг хүнд зориулсан заалт боллоо гэсэн шүүмжлэл дагуулсан. Иймээс ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэнд уг саналыг эргэж харах асуудлаар санал хүргүүлсэн билээ. 

Иймээс Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхийг хориглох саналыг хасахыг санал Төрийн байгуулалтын байнгын хороогоор дэмжсэн байна. Харин чуулганы хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан уг саналыг хасахыг гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баагий 2019-12-23 04:09:39
    ЖДҮ-чдийг сонгууль нэр дэвшихийг ХОРИГЛОНО
  • Зочин 2019-12-21 14:03:09
    Энэ маш гоеболно доо Энхбаяр дарга завтай бух аймагаар нэг тойроод ардын намын хулгайч нарын булхайг нэг яриад бух хумуусээ гаргаад ер сайд гийгээрэй амжилт
  • ы 2019-12-20 06:44:33
    Сайн байна ш дээ, авилгалчид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүд нэр дэвшихгүй болсон нь сайн дэвшил гэж бодож байна. Браво
  •  2019-12-20 06:03:01
    ИХ-д бүгд дахин гарах эрхгүй боллоо доо. хар машины хор найруулгаа бэлдээд зэхчихсэн байгаа юу? НЭГ Л СЭЖИГТЭЙ ДЭЭ.
  • Зочин 2019-12-20 04:59:32
    За ардын нам оорсдоо унах нухээ малтлаа даа ждухэсангаас хулгай хийсэн хумуусээ дэвшуулээд Энхбаярыг болохоор дэвшуулэхгуй хасаад амиа хорлолоо доо
  • зочин 2019-12-20 04:56:28
    би яанаа ааааааааааааа