
Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд гишүүд хэрхэн ирцээ бүрдүүлэв. Энэ талаар мэдээллийг буюу УИХ-ын гишүүд байнгын хорооны хуралдаанд хэрхэн ирцээ бүрдүүлж оролцсон талаарх мэдээллийг гаргасан байна.
Өнгөрсөн сард УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Батзориг, Б.Бат-Эрдэнэ, М.Билэгт, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Б.Наранхүү, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, П.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, О.Содбилэг, Г.Солтан, Д.Сумъяабазар, Б.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Н.Энхболд, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нар ямар ч шалтгаангүйгээр байнгын хорооны хуралдааныг тасалсан байна.
Үүнээс Уул уурхайг сайд Д. Сумъабазар ганцхан байнгын хороонд харьяалагддаг ч ганц ч удаа хуралдаа суугаагүй байна. Мөн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хоёр байнгын хорооны зургаа удаагийн хуралдаанд нэг л удаа суужээ.
Харин УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ё.Баатарбилэг, О.Батнасан, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, С.Бямбацогт, Д.Мурат, Ц.Нямдорж, Н.Оюундарь, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Д.Сарангэрэл, Я.Содбаатар, А.Сүхбат, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Л.Энхболд байнгын хорооны ирцээ 100 хувь бүртгүүлж, хууль батлалцах үүргээ хамгийн сайн биелүүлсэн байна.
О.ОНОН