Хайди Клум: Би загвараас уйдаж чадахгүй
Мэдээний архиваас 2016-12-20 http://www.olloo.mn/n/37004.html

Эдүгээ 40 гарсан ч, 20 гаруй насны залуухан бүсгүй мэт харагддаг Германы загвар зохион бүтээгч, жүжигчин, телевизийн продюсер Хайди Клумд загварын тайзнаа алхаж явсан үе бий. Тэрбээр дотуур хувцасны алдартай брэнд Викториа Секретийн сахиусан тэнгэрүүдийн бүрэлдэхүүнд багтсан анхны Герман бүсгүй болж, спортын сэтгүүлийн нүүрийг чимж явсан удаатай. Харин 2008 оноос загварын тайзнаасаа бууж, бизнест хүч үзэх болсон юм. Тэгвэл энэ удаагийн “Оддын цаг” буландаа Хайди Клумын нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна.
 

-Та 20 жил дотуур хувцасны загвар өмссөн. Харин эцэст нь зөвхөн Хайди Клумынх гэсэн загварыг олж чадсан уу?

-Германд болсон загварын тэмцээнд түрүүлснийхээ дараа би загвар зохион бүтээгч болох хүслээ орхисон. Хэзээ ч дахиж энэ талаар бодож байсангүй. Харин загварын ертөнцөд олон жил ажиллаж, олон хүнтэй танилцсаны дараа хүн бүр л ямар даашинз, гутал, женс, өмсвөл хамгийн гоё харагдах вэ, ямар даруулга зүүвэл тохиромжтой вэ гэдгийг мэдэхийг хүсдэг болсон. Тэгэхээр миний загварын мэдрэмж төрөлхийнх байх.


-Хайди Клум Свим усны хувцасны коллекцийнхаа талаар яриач?

-Усны хувцас, дотуур хувцас хэлбэрийн хувьд хоорондоо төстэй . Харин миний коллекцид бага зэрэг сонгодог хэв маягийг оруулж өгсөн. Нэг үгээр хэлбэл, зөвхөн нөхөртөө харуулахын тулд эсвэл өөртөө зориулж л энэ хувцсыг өмсөхөд тохиромжтой. Миний хувьд классик загвартай учраас биед тааламжтайн дээр өнгө, материал, хэв маяг, хийц нь тун гайхалтай болж чадсан гэж боддог.


-Таны хувьд хөхний даруулга зүүх тийм ч дуртай биш байх аа?

-Би бага байхын л эцэг эхийнхээ хамт далайн эрэг дээр нүцгэн гүйж байдаг охин байж билээ. Одоо ч даруулга зүүх дургүй. Нүцгэн байхад ямар ч асуудал гардаггүй. Би өөрөө чөлөөтэй байх дуртай хун л дээ. Далайн эрэг рүү ч юм уу, ямар нэг алслагдсан газар руу явахдаа олон хүн байхгүй бол даруулгагүй явах дуртай.

-Хайр дурлалын асуудал тань бүгдэд ил, сексийн талаар ч ер нь та яагаад ийм нээлттэй байдаг юм бэ?

-Би далайн эрэг дээр олон хүний өмнө тэр бүр найз залуугаа үнсэж, тэврээд байдаггүй. Завинд суух, эсвэл хаа нэг тийшээ очиж, нуугдсаныхаа дараа л ийм байдал гаргадаг. Хэн ч байхгүй газарт л хайрттайгаа дотно харилцаа үүсгэдэг. Харамсалтай нь папарацчид биднийг байнга дагадаг. Нисдэг тэргээр эсвэл завь, бутны ард нуугдаж, усанд шумбагчийн хувцастай хүртэл гарч ирэхийг нь яана. Гэтэл, тэдний авсан зургаар гадаад ертөнц биднийг бүхий л хүмүүсийн өмнө далайн эрэг дээр аальгүйтдэг юм шиг хүлээн авдаг.

-Найз залуугийн чинь тухай ярихдаа хэвлэлийнхэн өөрийг тань “Пума” гэдэг юм билээ. /Клам 43 настай бол түүний найз залуу Шнабель 30-тай/?

-Энэ нэр насны зөрүүтэй огт хамааралгүй. Бид нэг нэгэндээ хайртай, цагийг хамтдаа хөгжилтэй өнгөрүүлдэг. Маш гайхалтай гүн гүнзгий харилцаатай. Хүмүүс бидний талаар юу гэх бол гэдэгт би огтхон ч санаа зовдоггүй. Гэртээ орж хаалгаа хаагаад л хамтдаа гайхалтай цагийг өнгөрүүлдэг. Тэр л хамгийн чухал.


 -Та дөрвөн хүүхэдтэй. Хамгийн том нь өсвөр насанд хүрчихлээ. Та ер нь бэлгийн харилцааны талаар ярьж байв уу?

-Тэд хүүхэд хэвлийд хэрхэн бүрэлддэг талаар мэднэ, Би чимээгүйхэн чиглүүлэхийг л илүүд үздэг. Хүмүүс намайг ямар хүн бэ гэдгийг мэднэ дээ.

-Таны хамгийн их хөрөнгө зарцуулдаг зүйл тань урлаг. Харин Вито Шнабель урлагийн ертөнцөд танигдсан нэгэн. Та хоёр ямар харилцаатай байдаг вэ?

-Би урлаг, математикийн чиглэлээр их сургуульд мэргэжил эзэмшсэн. Тийм ч учраас зураг зурах их дуртай. Хэн нэгэнтэй хамт зурах бүр ч сайхан байдаг юм. Харин одоо бол Вито бүхий л шинэ содон зүйлсийн талаар надад заадаг гайхалтай багшийн үүргийг гүйцэтгэдэг. Их сургуульд сурч байхдаа өөр өөр цаг үеийн дэлхийн суутнууд, Пикассогийн тухай судалдаг байлаа. Харин одоо орчин үеийн урлаг, соёлын тухай илүү их судалж байна.

-“Project Runway’’-ын зургаадугаар хэсэг нь дууссаны дараа кабелийн телевизийн хамгийн өндөр рейтингтэй шоу болж чадсан байсан. Одоо 15 дахь хэсэг нь үргэлжилж байгаа байх аа?

-Хүмүүс надад хэлдэг юм. “Ийм олон жилийн дараа ч гэсэн үүнийгээ хийхийг хүслээ гэж үү”, “уйтгартай биш байна уу” гэж. Би загвараас уйдаж чадахгүй. Яагаад гэвэл загвар үргэлж өөрчлөгдөж, шинэчлэгдэж байдаг. Тэр бол бодит хүн, бодит түүх. Ийм байтал загвараас яаж уйдах билээ.


-АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трампын эмэгтэйчүүдийг зүй бус үгээр гутаан доромжилж байсны нэг илрэл нь өнгөрсөн жил таныг “Хайди Клум аль хэдийнэ 10 настай байхаа бодсон” гэж хэлсэн явдал байлаа. Та сонгуульд саналаа өгсөн үү. Бас нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг үзэв үү?

-Мэдээж, үзсэн. Гэхдээ улс төрийн талаар ярих их хүндрэлтэй санагддаг. Учир нь би энэ талаар тийм ч сайн мэддэгтэй биш. Би Трампын төлөө хэзээ ч саналаа өгөхгүй. Тэр намайг 10-тай биш гэж хэлсэн учраас л саналаа өгөөгүй гэж ойлговол өрөөсгөл. Зүгээр л бид үзэл бодол нийлэхгүй хүмүүс.

-Эцэг эхээс чинь сургасан ямар захиасыг нь хүүхдүүддээ хэлдэг вэ?

-Үргэлж өөрийнхөөрөө бай, хэн гэдгээ хэзээ ч мартаж болохгүй гэж захидаг.


Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ers eer emegtei dee!!ehnii nehert ni sal 2019-12-20 10:03:47
    Haidy kulim bol agyy emegtei bi beer tyynii olon soug yzsen,bas amerikiin goz abaystan deer olon jil syysan daa!!!erch hychtei ebermez emegtei sanagddag!