ОХУ олон улсын хамтарсан сургуулилтад оролцоно
ОХУ-ын зэвсэгт хүчин ирэх жил олон улсын 50 гаруй цэргийн сургуулилтад оролцоно гэж тус улсын зэвсэгт хүчний генерал Валерий Герасимов мэдээлсэн байна.

Тэрээр "Ирэх жил олон улсын цэргийн хамтын ажиллагааны төлөвлөгөөнд багтсан 50 гаруй хамтарсан сургуулилт болно" гэж Москвад суугаа бусад орны зэвсэгт хүчний итгэмжлэгдсэн төлөөлгчидтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр ярьжээ. Генерал Валерий Герасимов Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар тогтносон орнуудын нийгэмлэг, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд зохион байгуулах хамтарсан цэргийн сургуулилт нь чухал болохыг онцолсныг "Красная Звезда" сонин эш татан мэдээлсэн байна. ОХУ, БНХАУ, Энэтхэг, Серби, Монгол, Пакистан, Алжир, Египет болон бусад оронтой хамтарсан цэргийн сургуулилт хийнэ гэж нэмж мэдэгджээ.

 
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.