Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарт шинэчлэлт хийх ажлууд он гараад хэрэгжиж эхэлнэ

Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх өчигдөр автобус компаниудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад НТҮГ-ын дарга Ч.Сайханбаяр, Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр болон холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтаар энэ онд хийсэн ажлаа дүнэж, 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө ярилцаж, мэдээлэл өгч, санал бодлоо солилцсон юм.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх: Нийтийн тээврээр өдөртөө 318.958 хүн 759.921 удаагийн зорчилтыг хийдэг. 2009 оноос хойш нийтийн тээврийн салбарт парк шинэчлэлт хийгдээгүй. Нөхөн хангалтаар л явж байна. Тиймээс 2020 оны онд нийтийн тээврийн салбарыг эрс шинэчлэх бодлогын ажлууд хэрэгжиж эхэлнэ. Тухайлбал, 300 автобусаар парк шинэчлэлт хийж, хүүхдийн 200 автобусыг үйлчилгээнд явуулах болно. Түүнчлэн он гараад хоёр давхар автобус, зориулалтын стандартад нийцсэн 1000 таксиг үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийслэлээс нийтийн тээврийн олон хувилбарт системийг бий болгох бодлого барьж байна. Энэ хүрээнд “Cable car” болон соронзон галт тэрэг төслүүдийг нийтийн тээвэрт нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв төслийн бүх талын зөвшилцөл амжилттай болвол ирэх хавраас төсөл эхлэх боломжтой. Мөн Улаанбаатар хот нэг компанийг л дэмжиж 800 автобус оруулж ирэх гээд байна гэсэн буруу ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр явсан. Бид энэ салбарын ачааллыг нуруун дээрээ 20-30 жил үүрэлцэж яваа дотоодын компаниудаа шахаж гаргана гэсэн бодлого огт байхгүй. Харин бид дэмжиж ажиллана. Гэхдээ хариуцлага, үйлчилгээний стандарт, соёлыг шаардах болно. Энэ долоо хоногт нийслэлийн ажлын хэсэг МОН-30 автобус компани дээр очиж ажиллана.

Сургуулийн автобус төсөл амжилттай явж байна. Би өглөө болгон сургуулийн автобусны мэдээллийг авдаг. Сургуулийн автобусны жолооч нарын харилцаа, автобусны цэвэрлэгээ үйлчилгээ, цаг барилт зэрэгт автобус компаниудаас хариуцлагатай ажиллаж байгаа.

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр: Бид нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байна. Иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийн дагуу ачаалалтай байгаа 67 цэгт өглөө болон оройн цагаар ямар ачаалал авч байгааг судалсан. Судалгааны дүнг үндэслэж, 20 чиглэлд 80 тээврийн хэрэгслийг ачаалалтай цагаар нэмэлтээр явуулж байна. Одоогоор нийтийн тээврийн хүлээлтийн дундаж хугацаа 8-10 минут байгаа. Нийтийн тээврийн салбарт үйлчилгээ үзүүлж буй компаниуд бүгд үнэлгээгээ хийлгэсэн бөгөөд компаниуд 11 дүгээр сарын байдлаар 90 хувиас дээш үнэлгээтэй гарсан. Гэрээ сунгах асуудал нь хуулийн хүрээнд явагдаж байна. Аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд хамтарч ажиллах шаардлагатай.

Хурлын үеэр нийтийн тээврийн үйлчилгээний газруудаас он дууссан 80 автобусыг шинэчлэх, үйлдвэрлэгдсэн он засагдсан автобусыг үйлчилгээнээс гаргах, автобуснаас гарч байгаа утааг багасгах, шинээр автобус оруулж ирэх гэх мэт нийт 18 саналыг ирүүлсэн бөгөөд эдгээр саналыг хүлээн авч шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-12-20 06:49:39
    8-10 минут автобус хүлээдэг нь үнэн л байгаа даа.Өглөө, оройдоо ажилдаа явж ирэхийн тулд Хайлаастын чиглэлийн автобусанд 30-40 минут хүлээж байж суудаг шдээ.
  • Мйэ 2019-12-19 06:35:59
    Яриад л байдаг, хийж байгаа юм байхгүй, хөөе наад автобусанд чинь карт уншуулдаг хүн байхаа болилоо,
  • Zochin 2019-12-19 04:12:59
    Hotsrogdson Hasaguudaas avtobus bitgii oruulj ireerei!