Д.Трампад итгэл үзүүлэх эсэх асуудлын эргэн тойронд

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад итгэл үзүүлэх эсэх буюу импичментийн асуудал олон улсын анхаарлын төвд байна.  Энэ үйл явдлыг харахад, эхэндээ албан тушаалаас нь огцруулах онцгой  механизм  байж болох таамаг, гүтгэлэг төдий байсан ч одоо үнэнд ойртож эхэлж байна гэдгийг  олон улсын хэвлэлүүд онцолжээ.   Тухайлбал, Төлөөлөгчдийн танхим уржигдар гэхэд Д.Трампыг Сенатын улс төрийн шүүхэд өгөх зорилгоор  түүний эсрэг санал хураалт явуулсан аж.  Энэхүү санал хураалтын дүнгээр бол түүнийг импичментийн асуудлаар шүүх нь зүйтэй гэж үзээд байна.

Д.Трампын няцаалт

Түүнийг  буруутгаж буй нэг асуудал нь  Дональд Трамп 2020 оны сонгуульд өөртэй нь өрсөлдөж магадгүй АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Жо Байдены  хүүтэй холбоотой хэргийг шалгаж өгөх хүсэлтийг Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд тавьсан тухай юм.  Трамп, Зеленский нар өнгөрсөн долдугаар сарын 25-нд утсаар ярилцах үеэрээ уг сэдвээр аминчлан ярилцсан бололтой. Түүгээр ч зогсохгүй Д.Трамп Зеленскийд нөлөөлөхийн тулд Украинд олгох ёстой байсан цэрэг, техникийн тусламжийг хоёр сарын хугацаагаар саатуулсан гэх хардлага хүртэл байдаг.  Харин Д.Трамп энэ үйл явдлыг эрс  няцаагаад “Энэ бол фейкньюс буюу хуурамч мэдээ, утсаар ярих үед миний яриаг Америкийн болон гадаадын тусгай албад сонсож байж магадгүй учраас би илүү дутуу юм огт ярьдаггүй” гэсэн байдаг.

Түүнийг “хөөнө”

Доналд Трамп хэрэв эрх мэдлээ буруугаар ашигласан, Украинтай холбоотой шуугианаар конгресст саад учруулсан бол түүнийг шалтгааныг тодруулах ёстой гэсэн үзэл саяхныг хүртэл байлаа.  Гэсэн ч  Бүгд найрамдах намын гишүүд Цагаан ордонтой энэ асуудлаар тохиролцон түүнийг огцруулахад ахиц гаргасан гэжээ.  Мөн ардчилсан намын гишүүд ч  Д.Трампыг урвагч гэж буруутгаж байгаа юм. Тэд хэтрүүлэн жүжиглэсэн ерөнхийлөгчийг албан тушаалаас нь хөөнө гэсэн үзэл баримтлалтайгаар асуудалд хандсаар байна.  Д.Трамп ч энэ асуудалд өндөр ач холбогдол өгч байгаа нь тодорхой.  Тухайлбал, өнгөрсөн пүрэв гаригт шүүхээс түүний түүнд тулгаж байгаа хоёр асуудлыг батлахын тулд хэлэлцүүлэг зохион байгуулсан.   Үүнтэй зэрэгцэн Д.Трамп өглөөний 10:00 цагаас өмнө  твиттерт 87 удаа жиргэсэн байжээ. Харин өдөр дуусахад түүний жиргээ 123-д хүрсэн байна. Түүнээс гадна өнгөрсөн ням гаригт Төлөөлөгчдийн танхимын дарга ардчилсан намын гишүүн Нэнси Пелосигийн эсрэг гүтгэлгийн шинжтэй бүдүүлэг няцаалтыг ч  хийсэн байна. Доналд Трамп “Нэнсигийн шүд унаж байна. Түүнд  бодох цаг ч алга” гэж хэлсэн бичлэгийг нийтэлсэн байна. Энэ үймээн, үйлдэл  нь АНУ-ын ерөнхийлөгчийн эсрэг  улс төрийн шүүх хурал  нь  их өвөрмөц нөхцөлд болох нь гэсэн санааг өгч байна.  Ардчилсан намынхан Доналд Трампыг  Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийг эрх мэдлээ ашиглаж дарамталсан гэж буруутгаж байгаа. Ингэснээрээ түүний өрсөлдөгч, ардчилсан намын гишүүн Жой Байден, түүний хүү Хантер нарын болон 2016 оны сонгуульд ардчилсан намынханд таалагдахын тулд Украин хөндлөнгөөс оролцсон гэсэн нэр төрийг нь гутаасан хуйвалдааны талаар түүний сонгуулийн үеэр тэдэнд ашигтай байж болзошгүй хоёр судалгааны талаар мэдэгдэл хийлгэхийг хүсч байгаа аж. Мөн цэргийн тусламжийг ашигласан болон мөнгөний оронд Цагаан ордонд урьсан гэж түүнийг буруутгажээ. Энэ  гүтгэлэг нь АНУ-ын түүхэнд гарч байгаа нам болж нэгдсэнээр тохиолдож байгаа гурав дахь үйл явдал юм байна.Тодруулбал, ардчилсан болон бүгд найрамдах намын гишүүд  Доналд Трамптай холбоотой шуугианыг шийдвэрлэснээ харуулжээ. Сенатын Бүгд найрамдах намын  тэргүүн Митч Макконелл  өнгөрсөн долоо шүүхийн зохион байгуулалтын талаар  Цагаан ордныхонтой хэлэлцсэнийг хүлээн зөвшөөрсөн байна.  Парламентад  шүүх хурлын үеэр шүүгчээр оролцох 100 улстөрч , Доналд Трампын өөрийгөө өмгөөлөхийг болон түүнийг  буруутгаж байгаа шалтгааныг сонсох, сорил, баримтыг дахин шалгах, шинэ нотолгоо, гэрч нарыг анхаарах ёстой аж. Дараа нь шийдвэрийг батлах талаар  санал хураах юм байна. Гэхдээ  Бүгд найрамдах намын зарим гишүүн дүрмийг биелүүлэхгүй гэжээ.

Албан тушаалаасаа огцрохыг шаардаж жагсчээ

Нью-Йоркийн гудамжинд уржигдар орой 100 гаруй хүн ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг дэмжсэн, түүнийг Цагаан ордноос явахыг  хүсч жагссан байна.

Жагсаалыг зохион байгуулсан байгууллага 1000 гаруй хүн энэ санаачлагад  нь нэгдэхээс гадна  орон даяар Доналд Трампыг шүүхийг дэмжсэн 600 гаруй үйл явдлын нэгэнд нэгдэхийн тулд Манхэттэн төвийн гудамжаар жагсана гэдэгт найдаж байна гэв. 19 настай оюутан Серена Херцог “Би энэ жагсаалыг үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэх,  цаашлаад бидний ирээдүйд нөлөөлнө гэж үзэж байгаа учраас энд байна” гэж ярьжээ. Мөн миний хамгийн их хүсч байгаа асуудал бол хүрээлэн байгаа орчны тухай хууль юм.  Харин манай ерөнхийлөгчийг биднийг хүрээлэн байгаа орчинд тулгарч байгаа жинхэнэ аюул гэж үзэж байна. Таймс Сквер өргөн чөлөөнд цугларсан жагсагчид  “Трамп огцор болон Трамп хуулиас дээгүүр биш” гэж хашгирч байжээ.

Д.Трампыг шүүх хурлын дүрмийг баталлаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хууль сахиулах комисс ерөнхийлөгч Доналд Трампыг албан тушаалаас нь огцруулах талаар хэлэлцэх мэтгэлцээнийг зургаан цаг хийхээр товлосон байна. Энэ үеэр түүнийг  Сенатын улс төрийн шүүхээр оруулахыг шийдвэрлэх зорилгоор Шүүхийн комиссын баталсан санал хураалтын шийдвэрийг  энэ үеэр хэлэлцжээ. Зургаан цаг үргэлжилсэн хэлэлцүүлгийг Шүүхийн комиссын тэргүүн нар ахалсан комиссын бүрэлдэхүүнд багтсан ардчилсан болон бүгд найрамдах намын гишүүдийн тоо тэнцүү байсан гэж “CNN” телевиз мэдээлсэн байна. Мөн Төлөөлөгчдийн танхим өчигдөр  эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан болон Конгрессын ажилд саад учруулсан шалтгаанаар Доналд Трампыг огцруулах шийдвэрийг батлах санал хураалтыг явуулжээ. Гэхдээ хууль сахиулах комиссоос уржигдар баталсан тогтоолд нэмэлт өөрчлөлт хийх боломжийг олгохгүй гэж онцолсон байна. Мөн Сенатыг Доналд Трампын эсрэг чиглэсэн шийдвэр батлагдсаны дараа энэ хэргийг шүүх прокуруудыг томилох тогтоолыг батлахыг зөвшөөрчээ.  Түүнээс гадна гишүүдийг хүргэсэн маргааныг шийдвэрлэж ерөнхийлөгч Доналд Трампыг АНУ-ын түүхэн дэх  хийсэн үйлдлийнхээ төлөө буруутгагдсан гурав дахь ерөнхийлөгч болгох санал хураалтыг эхлүүлэх шийдвэрийг гаргаад байна.

Судлаач ярьж байна

Ц.Баатар: Тэр дахин сонгогдох нь эргэлзээтэй болж байна


ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ц.Баатартай ярилцлаа.

 

-АНУ бол дэлхийн тэргүүлэгч гүрэн. Тэнд болж буй импичментийн асуудал олон улсад анхаарал татаж байна. Энэ үйл явцыг та судлаач хүний зүгээс юу гэж харж байна. Ер нь  АНУ-ын түүхэнд ийм явдал болж байсан юмуу?

-Энэ асуудал үнэхээр олон улсын  хэвлэл мэдээллийн хэрэгслийн чимэг болж ирлээ.  Гэхдээ Д.Трамп одоо хариуцлага хүлээнэ гэхээсээ илүү дахин сонгогдох эсэх нь сонин байна.  Тэрээр  иргэдийнхээ  саналыг авч дахин сонгогдохын төлөө  “Америк юуны өмнө” гэдэг үзэл баримтлалаа олон улсын харилцаанд тулган хүлээлгэх замаар нэр хүндээ өнгөрсөн хугацаанд өсгөж ирсэн.   Харин энэхүү импичментийн асуудал түүний дахин сонгогдох эсэхэд ихээхэн асуудал үүсгэж болохоор харагдаж байна.  Өмнө нь АНУ-ын түүхэнд Эндрью Жонсон, Билл Клинтон, Ричард М.Никсон нарыг огцруулахаар хуулийн байгууллагаас мөрдөн байцааж, төлөөлөгчид санал хурааж байсан удаатай. Тухайлбал, Эндрю Жонсон 1868 онд, Билл Клинтон 1998 онд, Ричард Никсон 1974 онд тус тус итгэл үзүүлэх эсэх асуудлаар хэлцэгдэж байжээ. Гэхдээ дээд шүүхийн шийдвэрээр хэнийг нь ч бүрэн огцруулж байгаагүй.

-Д.Трамп хариуцлага хүлээхээр бол асуудал яаж эргэх вэ?

-Хэрэв Ерөнхийлөгч энэ маягаар огцорвол ээлжит сонгууль явуулж дараагийн Ерөнхийлөгчийг тодруулах хүртэл Дэд ерөнхийлөгч Цагаан ордныг тэргүүлэн Ерөнхийлөгчийн албан үүргийг гүйцэтгэх болдог. Тэгэхээр хэрэв Д.Трампийг огцруулах шийдвэр гаргавал Ерөнхийлөгчийн суудалд дэд ерөнхийлөгч Майк Пенс дэвшин суух хуультай юм.

-Энэ үйл явц нь АНУ-ын гадаад харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа бол. Өөр улс гүрнүүдийн хоорондын асуудал ч яригдах болов уу?

-Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Дональд Трампын засаг захиргааны үед АНУ-ын гадаад бодлого улам бүр муудсаар ирсэн байна. Тэд бусад улс орнууд гол холбоотнууд нь болох  Европийн Холбоо, Англи, Япон, Өмнөд Солонгос бараг л бүгд л АНУ-ыг  давуу байдлаа ашиглан амьдарч байна гэж үзсээр байна. Энэ гүрний гол зэвсэг нь худалдааны татвар. Олон улсын олон талт хамтын ажиллагаанаас ч  гарлаа. Заримаас нь гарна  гэж сүрдүүлэх сүрдүүлж буй гэх мэт олон жишээ үүнийг гэрчилнэ. Нэг үгээр хэлбэл, тэрээр дэлхийн үйл хэргийг үл сонирхох хандлагатай болж эхэллээ гэсэн шүүмжлэлд ч өртөх болсон.

-Ер нь АНУ-аас эхэлсэн улс төрийн янз бүрийн “моод” олон улсад тархдаг. Тэгэхээр импичментийн асуудал ч яг энэ замаар явж мэднэ.Та юу гэж бодож байна вэ?

-Дэлхийн улс орнуудад Ерөнхийлөгчөө янз бүрийн шалтаг шалтгаанаар огцруулж л ирсэн.  Энэ бол байдаг асуудал шүү дээ.  Олон өнгөт хувьсгал гарсан орнууд, Өмнөд Солонгос гээд яриад байвал хөвөрнө.

-АНУ-д болж буй энэ үйл явдал манай улсад ямар нэгэн байдлаар мэдэгдэх үү. Манай хоёр хөрш мөн энэ асуудалд хэрхэн хандаж ирсэн бэ?

-Өнгөрсөн зун болсон Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалаар  Стратегийн түншлэлийн шат ахисан харилцаа тогтоож  чадсан. Эдийн засгийн хамтын ажиллагааны тал дээр түлхүү анхаарч эхэллээ. Цаашдаа хоёр орны харилцаа өрнөн хөгжих нь дамжиггүй.  Харин Америк, Хятадын худалдааны дайн манайд санхүүгийн, хөрөнгө оруулалтын гэх мэт олон сувгаар дамжин нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэхээр хөршүүд тэнд болж буй  импичмент гэх  үйл явдлыг тухай улс орны хэрэг л гэсэн өнцгөөс харах болов уу.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд, Т.Батсайхан
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-12-19 14:18:47
    USA shudarga huulitai,huulias deeguur hungun tul zov shiidver gargah ni medeej
  •  2019-12-19 02:43:32
    америкт санаа зовоод юу хийхэв. энэ 76-гаа яаж хурдан шороонд булж салахаа л шийд.
    202.131.227.178
    Мэдэгдсэн Хариулах