Ерөнхий прокурорыг Цэцэд өгчээ
Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг хууль зөрчсөн хэмээн үзэж Хэнтий аймгийн харъяат иргэн Ц.Эрдэнэчулуун Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргажээ.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий прокурор нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хо­ногийн дотор Хуульчдын хол­боонд элсэх өргөдөл гар­гана” мөн “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үнд­сэн дээр хуульч нь өм­гөө­лөгч, про­курор, шүүгчээр ажил­­лана” гэ­сэн заалтыг зөр­чиж, өнөөд­рийг хүртэл хуульчийн мэр­­гэж­лээр ажил­­лах тусгай зөв­шөө­рөл­гүй­гээр хууль­чийн мэр­гэж­­лийн үйл ажил­ла­гааг эрх­лэн явуулж байна” гэж үзсэн байна.





Прокурорын байгуул­лагын хуульд “Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шал­гаруулалтад тэнцэж, гэр­чилгээ авсан, мэргэжлийн төвшин ажил хэргийн чадвараар шаардлага ханга­сан, хуульчийн мэр­гэжлээр гурваас доошгүй, эсхүл про­курорын туслахаар ажилт­наар хоё­роос доош­гүй жил ажилласан, ял шийтгүүлж байгаагүй 23 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг прокуророор”, “Аймаг нийслэлийн болон дагнасан прокуророор хууль­чийн мэргэжлээр та­ваас доошгүй жил ажил­ласан Монгол Улсын иргэнийг томилно”, “Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор гучин таван нас хүрсэн хуульчийн мэр­гэжлээр арваас доошгүй жил ажилласан Монгол Улсын иргэнийг томилно” хэмээн заасан байдаг аж.
Энэ шалгуурыг мөн Ерөнхий про­курор хангаагүй гэж үзжээ.

Ерөнхий прокурорыг то­милогдохоос эхлэн түүнийг хуулийн байгууллагад хуульд заасан хугацаагаар ажил­­лаж байгаагүй гэх яриа өмнө нь гарч байсан. Тэгвэл энэ ч үүднээс уг иргэн Цэцэд хандаад байгаа аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • shudarga 2014-10-20 07:12:02
    ooroo shudargaar prokuror boloogui baij ajlaa hiij baisan huniig ooriin tald uilchleegui gej ajlaas ni haldag luiavarchin shu dee. Yagad mongolchuud uuniig suudal deer ni bailgaad baigaa yum be. Ene bol elbegdorjiin hiij baigaa asuudal shu dee, Tyt hun harin oroitson ch gesen zov sanal gargajee. Odoo tsetsiin shiidver bielehiig haray. Shudarga baildaa eronhiilogchoo.
    202.179.23.109
    Мэдэгдсэн Хариулах