''Эко алтан заамар'' компанийн үйл ажиллагааг зогсоох эсэхийг МХЕГ шийднэ гэв
Энэ сарын 6-нд Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн нутаг дэвсгэр Баянголын ам гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” компанийн ажлын талбайд дахин осол гарч, компанийн ажилтан 26 настай иргэн техникт даруулж амь насаа алдсан. Үүнээс өмнө энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр “Эко Алтан Заамар” компанийн буруутай үйлдлээс болж дөрвөн хүний алтан амь хохирсон юм. 

Тэгвэл энэ компанийн цаашид үйл ажиллагаа явуулах эсэх асуудалтай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “МХЕГ-ын дүгнэлтээр үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргавал зогсоож болно. Мэргэжлийн хяналтын байгууллага хүний амь нас эрсэдсэн бол байцаагчийн албан дүгнэлтээ гаргах хэрэгтэй. Бид байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй бол цуцлах саналыг УУХҮЯ-нд явуулдаг. Байгаль орчны менежмент БОАЖЯ-нд, аюулгүй байдлын ажиллагааг МХЕГ хариуцдаг” гэлээ.
 
О.ОНОН
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • МХЕГ АМЖИХГҮЙ 2019-12-18 08:22:12
    ХҮНИЙ АМЬ ЭРСДСЭН ЭСЭХ ДҮГНЭЛТ МХЕГ ГАРГАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙГААМ БИЗ ДЭЭ.. ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ АМЖИХГҮЙ