Шүүхийн байгууллагад эмгэнэл илэрхийлье
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас есдүгээр сарын 19-20 нд шилжих шөнө дуучин Б.Амархүүг өөрийн автомашиндаа хар тамхи хэрэглэж байхад нь баривчилсан байдаг. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулж, Хан-Уул дүүргийн шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Тэгвэл өчигдөр Давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Прокурорын газарт буцаахаар магадлал гаргаад байна.

 Магадлалын үндэслэл: Б.Амархүүд холбогдох эрүүгийн хэргийг хуульд заасан хугацаанд хянаж үзэхэд:
 -Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн
 -Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй
 -Нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй
 -Хэрэгт авагдсан зарим нэг баримтуудад гарын үсэг зурагдаагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон байна.

 Эдгээр үндэслэлүүдтэй уялдаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Б.Амархүүд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн хэргийг Нийслэлийн Прокурорын газарт буцааж нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хугацаанд түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ. Б.Амархүүг гэм буруутай эсэх талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй гэдгийг тодотгожээ.

Хар тамхитай холбоотой асуудлууд өнөөдрийн нийгэмд түгшүүр төрүүлж байна. Гэтэл олны танил дуучин залуу ийнхүү хоёр сар гаруйхан хугацаанд хоригдоод батлан даалтад гарч байх жишээтэй. Энэ шийдвэрийг шүүх гаргав. Хамгийн аюултай нь ийнхүү олны танил нь хүмүүс яаж ч хууль зөрчсөн суллагдаад гараад ирж болдог юм байна гэх мессежийг нийгэмд маш амжилттай түгээлээ. Энэ үйл явц төлөвшиж амжаагүй өсвөр үеийнхэнд маш их, бүр аймшигтай хорлонтой сэдэл өгнө. Эргэлзэх хэрэггүй. Хүүхдүүд тэр тусмаа өсвөр насныхан хууль зөрчсөн бол хариуцлагаа үүрдэг байх ёстойг энэ үйл явц харуулсангүй. Шүүх хатуу арга хэмжээ авах байсан ч тэгсэнгүй, толгойг нь илж, өөгшүүлэв. Хар тамхи хэрэглэн мансуурч байгаад баригдсан гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас тухайн үед өгч байсан ч шүүхийн шийдвэр гарах болохыг түүнийг хэрэглэсэн гэх үг өгүүлбэр “алга болж” өөр зүйл ангиар ял сонссон. Харин одоо батлан даалтад гаргачихлаа. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэх үгийг уншигч та сонсож л байсан биз. Үүнтэй ижилхэн Монгол Улсын шүүх хар тамхичдын толгойг илсэн шийдвэр гаргаж, тэднийг даврааж эрхлүүлж байна.

 Хууль байгаад хэрэглэж чадахгүй. Шүүх байгаад шударга шийдвэр гаргаж чадахгүй байгаа үйл явцад Ц.Нямдорж сайдын хэлдэгчлэн эмгэнэл илэрхийлье.
 

О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2019-12-29 13:46:46
    shuuhchid huuliin medlegee deeshluulmeer bna huuliin surguuli togsoogui humuus shig bolood yvchilaa shuu
  • zochin 2019-12-22 23:57:49
    Zaluu huniig zaaval ter muuhai shorond horiod yahav Negch gesen hun huulia bieluuleed.uhamsarlaad narand baigee.Chimgee.Sodnomdarja 2 g sulluulahin telee ..
  • Mogoi 2019-12-19 06:53:23
    Хуулийг хүндэтгэх сэтгэл зүйг устаж байна даа. Дараагынх нь төлөвлөгөө бүр л аюултай байхдаа.
  • j 2019-12-19 02:33:12
    Mongold huuli bh heregtei yu??? lol ichmeer
  • МАН БОЛЬЁО 2019-12-19 02:19:16
    2016 ОНЫ СОНГУУЛИЙН ДАРАА Б. АМАРХҮҮ ААВТАЙГАА ХАМТ МАН-Д ГИШҮҮНЭЭР ЭЛССЭН. АРДАА ТОМ НАМТАЙ ХҮН Ч АРГАГҮЙ БИЗДЭЭ. ГЭТЭЛ АРДЫН ХҮҮХДҮҮД БҮГД ШОРОН...
  • зочин 2019-12-19 00:16:26
    шүүх хэргийг дутуу шалгасан байна дахин шалгуулахаар буцаасан байна. энд шүүх ямар ч хамаагүй. дээр нь хууль баталж байгаа нөхдүүдээ хэл. шүүх баталсан хуулий ...
  • Д 2019-12-18 15:00:08
    Хувийн компаниа ажиллуулж байгаа аятай л байх юмаа.
  • зочин 2019-12-18 12:48:28
    TSaazaar abah baisan yum.
  • Zochin 2019-12-18 12:43:31
    Orost ter careeree hooj amidarsan ni deer bh
  • Zochin 2019-12-18 12:41:23
    Orosruugaa yb
  • arban har nygeleesee ene ylas hezee sala 2019-12-18 11:06:06
    hynii muud dyrtai nobsnyyd yasan ikhe chag ye be?....Mongol ylas hyigaaraa zeb ylas gyren men yy?gebel bis bolchihood men ch olon jil bolloo!!ene arban har nyge...
  • Зочин  2019-12-18 08:25:28
    Ёстой улстөр гэдгийг мэдэхгүй юм даа. Ямар ч л байсан Амархүүгийн хувьд агуу том орон Оросод өөрийнхөө урлагийнхаа карьерийг хөөсөн дээр. Оросууд түүнд сайн
    • Zochin  2019-12-18 16:06:02
      Tyyntei adil xar tamxi xeregledeg shyygch,mansuursan yedee shiidver gargaj dee !!!
  • ds 2019-12-18 08:13:57
    Turshilaga sudlah nereer baahan zugaalj ulsiin mungu suitgeed . bas deer n nuguu nuudgai ch bil uu bugstnuudee avaad jargaad irdeg bizdee. Har tahinii oron bol....
  • ХУУЛЬЧ 2019-12-18 07:25:50
    ШҮҮХЭД БУРУУ БАЙХГҮЙ ,,,ХҮЧЭЭР ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭЖ ИРСЭНИЙ ГАЙ Л ДАА ,,МӨРДӨН БАЙЦААГЧ,, ПРОКУРОРУУД,,, ХУУЧИН АРГА БАРИЛААР,,"" ЭНХБАЯР"" ДАХААР ТИЙМ БОЛДОГ Ю...
  • иргэн 2019-12-18 07:21:49
    Энэ тоглоом биш үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой
  • Зочин  2019-12-18 04:23:17
    ШҮҮГЧДИЙН ИЧИХ ЭМЭЭХ НЬ БҮРЭН АРИЛСАН ХУУЛЬ ХЭМЭЭХ ЮМ НЬ БАЙХГҮЙ БОЛСОН ДЭНДҮҮ ДАВАРДАГЫН БОДИТ ҮНЭН ЖИШЭЭ НЬ УЛАМ ТОДРОВ.
  • Boldoo 2019-12-18 03:51:44
    Shyyhchiin ni hyyhed har Tamhi sordog um bgaa bizdee.manai Huugees yalgaa u baihav geed l...
  • mongol 2019-12-18 03:32:26
    ene uls ezengui yumuu xaashaa yum arai gexed araigaar baraxuu dendej bna ene muusainuud
  • ИРГЭН 2019-12-18 03:31:17
    Одоо тэгээд шүүгчийн өмнө хар тамхи татсан ч хэрэг -Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нь дутуу хийгдсэн гээд л өнгөрөх юм биз дээ. тэгээд юуг хэрэг гэх гээд...
  • ЗОЧИН 2019-12-18 02:55:06
    ардын хүүхэд энэ хэргийг хийсэн бол чимгээ шиг л ял эдлэх нь ойлгомжтой иймд тэх шийдвэр гаргасан шүүгчийг дутуу материал бүрдүүлсэн ажилтан нарт хариуцлага хат...
  • Зочин 2019-12-18 02:48:39
    Одоо тэгээд хар тамхи аюул энэ тэр гэдгээ больсон нь дээр юм доо.
  • Зочин 2019-12-18 02:48:08
    ШҮҮХЭЭ ОРВОНГООР НЬ ӨӨРЧИЛЖ БАЙЖ Л ХУУЛЬ ХЭРЭГЖДЭГ БОЛНО. ОДОО ЮУ Ч ХҮЛЭЭГЭЭД НЭМЭРГҮЙ.
  • зочин 2019-12-18 02:24:18
    харамсаад барахгүй
  • яана даа 2019-12-18 02:13:02
    АВЛИГАЧИН ШҮҮГЧ нараа зайлуулах хэрэгтэй
  • зочин 2019-12-18 02:00:13
    Шүүх авлига аваад суллаж байна даа, гэж хардлага төрж бна.
  • Зочин 2019-12-18 01:33:44
    Амархүүг суллаад байгаа нь энэрэнгүй ч юм шиг мөн өдрөө өөр нэгийг бариад хорьчихоор нөгөө энрэнгүй гэж бодох бодол маанашал өөр болоод бүр авилга авчихаа юу ч....
  • !!! 2019-12-18 01:26:13
    Сэтгүүлч нарт хууль зүйн наад захын мэдлэг алга, энэ мэт өнгөц буруу юм бичиж хүмүүсийг төөрөгдүүлэх их хортой шүү! Амархүүг ялаас чөлөөлөөгүй, хөнгөлөөгүй!!
  • Ц 2019-12-18 01:23:39
    Энд Нямдорж ямар хамаатай юм бэ.
  •  2019-12-18 01:16:09
    Ц.Нямдорж далд орвоос байдал дээрдэх байх шүү.
  • !!! 2019-12-18 00:54:59
    Har tamhitai holbootoi asuudal deer bol Aziin busad ornuudaas turshlaga sudlah heregtei b naa tegehgui bol uneheer bolohgui b na gesen ug !!!!!!