Монголын улстөрчдийн 2015 оны шог
Мэдээний архиваас /2015/12/18/  http://www.olloo.mn/n/23954.html

УИХ-ын гишvvн Ё.Отгонбаяр

Идээчин, угаачин ер юу юу гэнэ вэ. Над руу тун муухай дайрсан даа. Идэж уусан хvн иймхэн харвинтай байдаг юмуу.  Та нар цаагуураа яваад vзээрэй. Жинхэнэ идэж уусан хvмvvс чинь нэг аймаар харвин сууж ирээд буцаад шалчийчихдаг юм билээ. Би тийм нєхдийг бол хуруу дараад тоолж чадна шvv.


 
МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа
Дээл, машиныхаа єнгєєр ижилсэж гангарна би. Дээд тєрийнхєє сvлдэнд залбирч мєнхєрнє би. Яадаг юм би цахим дарга, явсан суусан газартаа сельфи хийхээ ч мартахгvй. Яваандаа би М.Зоригт сайдыг ч дагуулахгvй.


 
УИХ-ын гишvvн Д.Сумъяабазар
Аав, ээжийн хайртай хvv би, амраг ханийнхаа тvшигтэй нємєр би. Аваргын цээжинд наалдаж vзэх юмсан гэж хvvхнvvд ярьдаг л юм гэсэн. Авааль эхнэр минь сонсчихоогvй байгаа даа, бvрхан минь.


УИХ-ын гишvvн Л.Энх-Амгалан
Парламент дотроо мєрийтэй тэвэгдвэл мань чинь харин дахин нэг цулайх нь баараггvй. Хар багаасаа тэвэгдэж єссєнийхєє хэргийг гаргаж Д.Лvндээ, Ц.Нямка, Ажнай гээд архаг тэвэгчдийн хулхийг буулгаж, бооцооны мєнгийг урдаа овоолж, азаргалаад єгєхєє мань чинь андахгvй.


МАН-ын бvлгийн дарга С.Бямбацогт, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Батцогт
Баз хvргэн гэдэг чинь ер нь баараггvй нэг санаатай байхгvй бол болдоггvй юм байна. Мань хоёр чинь яах вэ, чуулгантай vед чанга дуугаралцаж, муухай харалцавч цаагуураа бол нэгнээ vгvйлээд сvйд болдог юм. Ямар сайндаа л хадам ээжийгээ ордонд оруулж, аньсага сормуус нулимастай зогсоцгоож байх вэ дээ, та минь.


Єргєдлийн байнгын хороон дарга О.Баасанхvv
Намайг та нэг “авсаархан” амьтан л гvйгээд байдаг гэж бодож байна уу. Би чинь тэгвэл “биеэр жижиг ч, бэлчээр том”-той амьтан шvv. Чуулганы танхимд цэц булаалдсан ч буланд шахуулахгvй, биеийн тамирын зааланд жvдо барилдсан ч дээр чинь л унана гэж мэдээрэй. Ялангуяа Х.Тэмvvжин чи анхаараарай.


УИХ-ын гишvvн Я.Санжмятав
Тээр харахгvй юу. Ийм олон оймс хийцэн. “Чингис”, “Самурай” бондоос маньд арай илvv хэдэн зоос єгчихсєн бол тэврээд даахгvй оймс хийчих байсан байхгvй юу. Даанч Ч.Улаан, Н.Батбаяр гэж хоёр харамч юм манийг гадуурхаад хариугvй цєєхєн зоос сарвайсан юм л даа, туучийнууд.


УИХ-ын гишvvн Д.Сарангэрэл
Яах вэ намайг “Цэцгэнд тєєрсєн эрвээхэй” ч гэнэ vv, цэнхэр дэлгэцийн сувд ч гэнэ vv эрхэм та тааллаараа л бол. Эргэлзээгvй нэг зvйлийг хэлэхэд цэцгэнд тєєрсєн минь ч vнэн, цэнхэр дэлгэцийн сувд байтугай эзэн нь юм шvv харин.


УИХ-ын гишvvн Ц.Даваасvрэн
За цаагуур чинь муусайн гуйлгачингууд юу гэж цуурч байна. “Даваасvрэн ямаагаа самнаад тэрбумтан болсон” гэцгээж байна уу. Тэгж л байг. Тэгж ярьвал ажил хийсэн хvн ам тостдог хорвоо шvv дээ хє. Ирэх хавар Хєвсгєлийн хэдэн сумаар  халтуур хийж ямаа самнана аа яадаг юм бэ. Мєнгє чинь зvгээр сууж байхад хармаанд ороод ирдэггvй л байхгvй юу даа.


Зам тээврийн сайд М.Зоригт
Тийм ээ би этгээд хvн. Тэгэхдээ тэнэглэлийн туйл болж маяглахгvй. Яадгийм би зураг авах дуртай. Ер нь ингэхэд євєл яагаад хулдаасан хаалгатай машин унаж болдоггvй юм. Эмнэлэгт хэвтсэн ч гангарна би, ээжийн хайртай хvv мєн гэдгээ ч нотолно доо хє.


УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ
Хэдэн мал минь буянтай сайхан єсч байна аа. Хvмvvс ямаа, тэмээг хvйтэн хошуутай мал энэ тэр гэж л байдаг юм. Миний хувьд хvйтэн байна уу, халуун байна уу мал л бол мал. Нээрээ ингэхэд ботгоны хошуу хvйтэн юмуу, халуун байдаг юмуу гэдгийг хошуугаа нааж vзээд мэдчихье байз.


Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл
Амарч, ажиллаж сураагvй муусайн юмнууд “Бат-Vvл тєсвийн мєнгєєр тансаглаж байна” энэ тэр гэж л байна лээ. Яадгийн би тансаглана, яаж амрахаа Амарбаясгалан мэтийн бацаануудаар заалгахгvй. Тэгж ярьвал ямар мєнгєтэй, ямар царай зvстэй хотыг яаж хєгжvvлж, хэрхэн баяжуулж байгааг та нар энэ насандаа ч ухаарахгvй, мэдэв vv.


ХХАА-н сайд Р.Бурмаа
Хєєх энэ чинь ёстой аятайхан цэвэрхэн тос байна шvv дээ. Та нар яг єєрсдєє хийсэн нь vнэн юм уу.  Оросоос оруулаад ирсэн юм биш биз. Би нэг жаахан улаан буудай оруулаад ирсэн чинь ёстой барьж идэх гэж байсан шvv дээ. Хvvе та нар єєрсдєє хийсэн юм бол сайддаа ганц хоёрыг бэлэглэнэ биз дээ.


Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат
Аа бидон тараадаг Ганбат, Эрдэнэтэй зиндаархсан Ганбат энэ тэр гээд олон л зүйл сонсогдож байна. Одоо яая гэхэв дээ. УИХ-д гарч ирэх гэж яаж махаа идлээ. Удахгүй 2016 оны сонгууль гэж бас нэг лай байна. Эртхэн бидон ч болтугай тарааж байгаад хэдэн өвгөд, хөгшдийг элсүүлээд авбал бас ч гэж учиртай даа. Болгоно доо, болгоно.

 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг
Оюука минь амьдын жаргал гэдэг чинь л энэ шүү дээ хө. Халхын сайхан жаргалын хажуугаар нь зөрж, хаа холын шар толгойт дагуулсан чи ч дээ. За тэр ч яах вэ нэгэнт өнгөрсөн асуудал. Чи хө дөмөгхөн суугаарай. Хоёулаа ийшихнээ ширүүхэн давхиулаад ирье. Хурдхан явахгүй бол З.Энхболд харчихаад дуудаад салахгүй шүү.

 
УИХ-ын гишүүн Д.Арвин
Шаварчин, будагчин, цэвэрлэгч боллоо гээд би шалчийтлаа бууж өгч МАН-ынхныг давруулахгүй. Д.Оюунхорол, Д.Сарангэрэл мэтийнхэн онцолж миний барьсан “Амгалан-3” төрөхийн нээлтэд даналзахыг зөвшөөрөхгүй. Хана таазыг гялалзтал угаана би, хатадын сүнстэй ч хүссэн цагтаа уулзана би.


 
Эмэгтэй гишүүдийн бүлэг
Бид чинь жендерийн хувьд асуудалгүй. 65 хар хэрээний дунд 11 цагаан хун хөвж явдагийг ард түмэн минь андахгүй. Хэдийгээр бид таван намын төлөөллөөс бүрддэг ч язгуур эрх ашгаараа нэгдэж, данх цайгаа дундаа тавьж, хааяа булагнаад хуушуурдахаа ч мэднэ. Чуулганы завсарлагаанаар час хийсэн хов ярихаа ч З.Энхболд даргаар хориулахгүй шүү.


Ерөнхий сайдын зөвлөх асан Д.Батбаяр
Хакухо дүүгийн минь бэлэглэсэн улаан шүрэн хөөрөг мөн ч нүнжигтэй эд дээ. Хүүе болгоомжтой унагаад хагалчихав аа. Тэгвэл чи насаараа зүтгээд төлж дийлэхгүй шүү. Баясгалантайгаа суугаагүй бол би балрах байсан шүү. Ядаж л ийм зантгар хөөргөө энд тэнд гээчихэж ч мэдэх л байсан даа. Хүүе болгоомжтой унагачихваа чи.


Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
Цагаан сар яагаа ч үгүй байхад цагаасаа өмнө нүүрс, түлээ тараасан хэрэгт орооцолдож Гарамгай даргадаа гайгүй сайн гөвшүүллээ. Туслах, зөвлөх нэртэй юмнуудад тун чиг болгоомжтой ажиллаарай гэж гайгүй сайн захисан л юмсан. Ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг чинь яасан үнэн үг вэ бурхан минь. Сайд Баярсайхан нэр минь нүүрсчин ч болох гэж дээ, ээ тоогүй.
 

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.