Төв талбайд тавьсан хаалтын талаар тайлбар өглөө

Сүхбаатарын талбай тойруулан энэ сарын 15-16-нд шилжих шөнө дөрвөлжин боржин чулуун хаалтыг байрлуулсан байсан. Талбайд тавьсан энэ хаалтын талаар өнөөдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдлагаас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд тайлбар өглөө. 

Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. Сүхбаатарын талбайд олон нийтийн арга хэмжээ их болдог. Төрийн ёслол, хүндэтгэлээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс энэ чулууг тавьсан. 2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо. Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангаж, энэ чулууг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэсэн юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Ажлаа уялдуулах ёстой. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй. Хот байгуулалт, хөгжлийн газартай хамтраад ажиллаарай. Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчлөх нь зүйтэй” хэмээлээ.

Төрийн тусгай хамгаалалтын газрын зүгээс “Бид Хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гаргасан. Дахин засахад татгалзах зүйлгүй” гэв.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-12-18 08:52:14
    гишүүд, дарга нарын нэр бичих дизайны тендер зарлаж байна
    103.26.193.148
    Мэдэгдсэн Хариулах
  • bolgoomjil 2019-12-18 03:39:43
    iimerxuu sharilyn chuluund ingej ix mongo gargaj baij irged bidnii tatvaryg nemeed l uilan gonshignood l baisaar baixuu naizuudaa
    202.21.100.210
    Мэдэгдсэн Хариулах
  • эсэргүү 2019-12-18 00:01:30
    ахиад хийхэд чинь мөнгө хаанаас гарах вэ хулгайчидаа тендэр зарлахгүй хийлгэсэн хүнээс мөнгө гаргуул ХУЛГАЙЧ МАН
    202.9.46.88
    Мэдэгдсэн Хариулах
  • ya ya 2019-12-17 14:50:10
    Ard tumneesee hulchiigsad gemt hun gelbelzene gej yasan ih emzeglee be.orgost tor tataad tog guilgeed buutai tseregeer manuulj jargaltai ula babogoo baiguul.
    66.181.161.6
    Мэдэгдсэн Хариулах
  • өб 2019-12-17 09:04:00
    ларын пэсднууд бидний төлсөн татварын мөнгөөр юу хийж байна даа 2020 оноос эхлээд би нэг ч төгрөгний татвар төлөхгүй
    192.82.75.65
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-12-17 08:21:00
    Ишшшш, чааваас...Хайран бидний мөнгө!!! Өөр хийчих ажил хотод зөндөө л байна даа. 76 хулгайч ард түмнээс айхдаа чулуун хашаа босгох нь холгүй байх шив дээ
    202.21.116.78
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-12-17 08:16:55
    Deer ni tsetseg tavibal uzejyei haragdana daa
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • Архитектор 2019-12-17 08:08:42
    Хотын Архитектурын газрын дизайн?
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах