Ливанд мөргөлдөөн үргэлжилж байна
Ливан улсын нийслэл Бейрут хотын парламентын гадаа тайван жагсаал хийж байсан хүмүүсийн дунд орсон олон бүлэг хүн цэргийнхэн болон цагдаа нар руу чулуу шиджээ. Үүний хариуд цагдаа, цэрэг хүчнийхэн нулимс асгаруулагч хий хэрэглэсэн гэж жагсаалд оролцсон нэгэн "Спутник" агентлагт ярьсан байна.

Тэрээр "Цагдаагийнхан тэдэнд олон удаа анхааруулсны дараа нулимс асгаруулагч хэрэглэснээр жагсагчдыг тараасан. Түүнээс гадна залуучууд хажуугийн гудамжны дэлгүүрийн цонхыг хагласан" гэлээ. Аль Жадед телевиз Дотоод яамнаас эш татан мэдээлснээр цагдаагийнхан цаг гаруй ямар нэгэн хүчирхийлэл агуулсан үйлдэл гаргахгүй, тайван байхыг уриалсан байна. Гэвч дараа нь олон цагдаа шархадсаны улмаас нулимс асгаруулагч хий хэрэглэхийг тушаасан аж. Үймээн гарсан газарт түргэн тусламжийнхан болон цэргийнхэн ажилласаар байгаа юм байна. Мөн энэ үеэр нийтийн хөдөлгөөний гишүүд парламенттай ойрхон Баатруудын талбайгаас тайван жагсаал хийж байсан хүмүүсийн байр руу халдаж, майхнуудыг нь шатаажээ. Түүнээс гадна хуучны том хотуудад хогийн сав шатааж, дугуйны обудаар зам хаасан аж. Ливанд Засгийн газрыг огцруулсны улмаас үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал аравдугаар сарын 17-нд эхэлсэн аж.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.