Тасалбар түгээгчээс татгалзах цаг болсон
Нийтийн тээврийн салбарыг шинэчлэх үүднээс өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр автобусыг богино эргэлтээр явуулж, бүтэн өдрийн турш 500 төгрөгөөр иргэдийн зорчуулсан. Сэлгэн суулт нь үнэгүй учир хэд ч дамжиж, хэдэн ч автобус сольж явж болохоор болгосон. 10 хоногийн турш ийн туршсаны эцэст эргээд хуучин маршрутаараа явж эхэлсэн юм.  Туршилтын хугацаанд хамгийн их бухимдсан хүмүүс бол тасалбар түгээгчид өөрсдөө. Иргэд жаахан будилж, бухимдсан тал бий нь бий. Гэхдээ хэд хоногийн дараа сураад, дасаад, эдийн засгийн хэмнэлттэй гэдгийг нь ч мэдэрч эхэлсэн байх.

Тиймээс иргэдийн дийлэнх нь нийтийн тээвэрт өөрчлөлт хийх хүсэлтэй байсан. Иргэдийн саналыг сонсч үзэхэд л тийм дүгнэлтэд хүрч болохоор байсан юм. Тэгвэл  Улаанбаатарт хэрэгжиж буй “Ухаалаг автобус” төслийн хүрээнд хотын нийтийн тээврийн үйлчилгээг ирэх оноос цахимжуулахаар боллоо. Шийдвэр нь гарчихлаа.   Ирэх оноос автобуснууд тасалбар түгээгчгүй болж иргэд хэд хэдэн төрлийн картыг сонгож үйлчилгээ авах гэнэ.  Уг төсөлд БНСУ-ын “Ханкүк смарт карт” компани Т-money картыг нийлүүлэхээр болсон юм байна.  БНСУ уг картыг 2004 оноос нийтийн тээврийн салбартаа ашиглаж эхэлсэн юм билээ.  Одоогоор дэлхийн 22 орны 25 хотод ашиглаж байгаа аж. Харин манай улсад ирэх оны II улирлаас 1200 автобусанд хэрэглэж эхлэхээр тохиролцоонд хүрлээ.

Дэлхийн жишигт хүрэх алхмаа хийж байна гэсэн үг. Сайхан л мэдээ.  Ер нь тасалбар түгээгчээс татгалзах цаг нь болчихсон шүү дээ. Өнөөдөр нийтийн тээврийн салбар алдагдалтай ажиллаж байна гээд л үглэж, дуулаад байгаа. Алдагдалтай ажиллаж байгаа шалтгаан нь тасалбарын үнэ хямд байгаатай холбоотой гээд гөрдөөд байдаг. Гэтэл олон янзын шалтгаан байгааг автобус компанийн удирдлагууд ярьдаггүй. Юм л бол үнээ нэмж, ард түмний халаасан дахь хэдийг зулгаах талаар л яриад байдаг. Үнэн хэрэг дээрээ автобусны тасалбар түгээгчид гэж орлогын мөнгөө “идчихдэг” нөхдүүд байна шүү дээ. Жолоочтойгоо хуваагаад л хэдэн төгрөг “тоншоод” байна. Тасалбар түгээгчээр ажиллаж байсан олон ч хүнээс хэрхэн “цавчаа” хийдэг талаар сонсч байлаа. Дээрээс нь автобусны тасалбар түгээчдийн ааш зан гэж “адсага”. За ер нь муу хэлбэл дуусахгүй дээ. Тиймээс л тасалбар түгээгчээс татгалзаж, ухаалаг систем рүү шилжих цаг нь аль хэдийнэ болчихоод байгаа юм.  Тэгж гэмээнэ автобус компаниудын алдагдал буурах учиртай.

Нэг тасалбар түгээгчийн сардаа “хумсалчихаад” байдаг хамгийн багадаа л 300 мянган төгрөг автобус бааз руу орно гэвэл баяжаад, үнээ бууруулсан ч болох байлгүй дээ. Шинэчлэлийн асуудал одоо дөнгөж яригдаж эхлээд байна. Цахим картад шилжүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Үүнтэй холбоотойгоор тасалбар түгээгчид эсэргүүцэл илэрхийлж, бөөн юм болж магадгүй л байх. Өчигдөр гэхэд л гурван нийтийн тээврийн компанийг нэгтгэх асуудлыг эсэргүүцсэн хэвлэлийн хурал болох гэж байгаад цуцлагдлаа. Бодвол нэг тийшээ шийдэгдсэн үү, яасан. Энэ жишгээр ажилгүй болох магадлал өндөртэй болчихсон тасалбар түгээгчид амьдрал яриад л хурал хуй болж магадгүй юм. Гэсэн ч нийтийн тээврийг шинэчлэхээр зориглосон хүмүүс зорилгоосоо буцахгүй гэдэгт итгэлтэй байна. Захын иргэнээс гараад асуугаарай, тасалбар түгээгч хэрэгтэй юу гэж. Ихэнх нь хэрэггүй л гэх байх. Тэгээд ч аливаа шинэчлэл заавал нэг золиос дагуулдаг шүү дээ.
Монголы мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • erdene 2015-06-20 12:41:09
    Cmart kart borluulah ajlin ner bairshilin talaarh medeelel haanaas abax be.
    112.72.11.116
    Мэдэгдсэн Хариулах
  • kkkk 2014-09-26 12:11:23
    tugegch estoi heregui ee joloooch hyanaaadd yvj bolno shdeee harin urd haaalgaaaraaa oruuulj hoiguuuraaa buuulgadag shuuudeeee
    103.229.122.143
    Мэдэгдсэн Хариулах
  • үндэсний компаниа дэмжээч ээ 2014-09-26 07:32:34
    зааваэл БНСУ-ын “Ханкүк смарт карт” компани Т-money картыг ашиглах хэрэг байсан юм уу? үндэсний компани олдоогүй хэрэг үү?
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-26 07:06:47
    Niitiin teevriin shinechleliig irged huleej bn. uhaalag sistem nevtruulj konduktorgui bolohiig demjij bn
    202.70.44.146
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-26 07:05:47
    Niitiin teevriin shinechleliig irged huleej bn.
    202.70.44.146
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 05:36:12
    Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настангуудад хөнгөлөлт хэвээр үлдэнэ гэдэгт найдаж бна.
    103.229.122.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 05:36:06
    Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настангуудад хөнгөлөлт хэвээр үлдэнэ гэдэгт найдаж бна.
    103.229.122.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 05:35:25
    Кондукторгүй үйлчилгээг дэмжиж бна. Харин хэсэг хугацаанд туршсан автобус дамжиж явдаг үйлчилгээ үнэндээ залхаасан шүү Үүл даргаа.
    103.229.122.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 05:35:09
    Кондукторгүй үйлчилгээг дэмжиж бна. Харин хэсэг хугацаанд туршсан автобус дамжиж явдаг үйлчилгээ үнэндээ залхаасан шүү Үүл даргаа.
    103.229.122.208
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-09-26 04:38:36
    Кондукторыг халах цаг болсон, тэдний дунд сайн хүмүүс бас байгаа шүү. Харин тэр цахим тасалбараа бэлтгэх, борлуулах, ашиглах зэрэгт сайн бодууштай. Автобуснууд зогсоолдоо бүрэн орж хашлагадаа ойр зогсож буудал дээр зогсоод байхгүй бие биедээ хүндэтгэлтэ
    112.72.13.218
    Мэдэгдсэн Хариулах
  • jargal 2014-09-26 03:08:01
    tasalbar tygeegch jolooch 2 iin SUL orlogiig ni xaachixaar xen durtai baix yum be ODOO tsag ni bolsoon taslan zogsooj chadwaas ABTOBUS kompaniud ter doroo l bosood sergeed irne tsaxin tasalbar toloontoi bolchixwol xen xendee amar xvndrel muu muuxai negnii
    182.160.43.244
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-09-26 01:32:22
    autobusni jolooch konduktor 2 uchigdur yostoi burzaisan benzini munguu olood 40: 40 myangan tugrugtei buusan shdee geed hoorondoo yarij baihig sonsson tednii karmand ordog ni todorhoi baihaa. uilchilgee gej avah yumgui ali deerees l halah baisan butsaaga
    202.131.225.122
    Мэдэгдсэн Хариулах