Зарим хөгжингүй орнууд хүнсний  хомсдолд нэрвэгджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан тайландаа хөгжиж байгаа орнуудын гуравны нэгээс илүү нь хоол хүнсний хоёр төрлийн хомсдолд нэрвэгдээд байгааг онцолжээ. Мөн хүн амынх нь дунд хоол хүнсний дутагдал болон жингийн илүүдэлд  орсон хүмүүс холилдсон шинэ бодит байдал үүсээд байгаа учраас энэ үзүүлэлтийг тайландаа тоогоор үзүүлэхийг зорьсон аж.

“The Lancet” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд энэ нөхцөл байдлыг хэдэн хөгжингүй орон хангаж байгааг тодорхойлсон байна. Тухайлбал, хүн амын 15 гаруй хувь нь хэт тураалтай, 30 гаруй хувийнх нь өсөлт удааширсан,эмэгтэйчүүдийн 30 гаруй хувь нь сул дорой биетэйгээс гадна хүн амын  20 гаруй хувь нь илүүдэл жинтэй гэж бичжээ. Энэ нөхцөл байдлыг сүүлийн 10 жилд судалгаанд хамрагдсан 126 орноос 48 орон  хангаж байсан аж. Түүнээс гадна эцсийн дүгнэлтээр ашиг орлого багатай 14 орон энэ жагсаалтад нэмэгдсэнийг мэргэжилтнүүд  дэлхийн ядуу бүс нутагт хоол хүнсний хомсдол хоёр дахин нэмэгдсэнийг харуулж байна гэж үзжээ. Олон улсын байгууллагын хөгжил, эрүүл мэндийн асуудлыг хариуцсан газрын захирал Францеско Бранко “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан жагсаалтыг Африкийн сахар, Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд тэргүүлж байгаа нь хүнсний хомсдол нь бидэнд тулгараад байгаа шинэ асуудал болохыг харуулж байна” гэв.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Х.Оюунболд


 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-12-17 03:55:30
    хамаг газраа цемэнтээр хучиж байгаа газраа хороор бүрхээд байхад яаж ургамал амьтан үлдэх бэ дээ.