“Рио-2016” паралимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн цомын аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээд өнөөдөр нийслэлийн ИТХ-аас "Нийслэлийн хүндэт иргэн" тэмдэг гардуулна.
Шагнал гардуулах ёслол 11.00 цагт ЗДТГ-т болох юм.
Тив дэлхийд нэрээ дуурсгасан Э. Содномпилжээгийн хувьд хамгийн сүүлд Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм. Гавьяат маань 248 кг-ыг өргөснөөр энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм.
О.ОНОН