38 хороонд төслийн зуухны борлуулалтын төвтэй болно
Нийслэлийн Засаг даргын үүргийг түр гүйцэтгэж буй нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Зуухны хөтөлбөрийг дэмжиж ажиллах тухай” А/826 дугаар захирамж гаргалаа. Энэ захирамжаар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 2014-2015 оны халаалтын улиралд  хэрэгжүүлэх зуухны хөтөлбөрт зуухаа солиогүй гэр хорооллын үлдсэн айл  өрхүүдийг хамруулах ажлыг хороодод зохион байгуулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт үүрэг болголоо.
 
Мөн ”Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн сайжруулсан зуухнуудыг гэр хорооллын иргэдэд сурталчлан танилцуулах “Зуухны борлуулалтын төвүүд” ажиллах хороодын жагсаалтыг гаргалаа. Энэхүү хөтөлбөрт иргэдийг идэвхтэй оролцуулах, мэдээллийг үнэн зөв, ил тод, түргэн шуурхай хүргэх тал дээр хэсгийн ахлагч нарыг идэвхжүүлэх замаар  төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай хамтран, дэмжиж ажиллахыг дээрх хороодын  Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Тус захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган төслийн үр дүнг Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд тайлагнахыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч бөгөөд Төслийг Удирдах хорооны дарга Т.Бат-Эрдэнэд даалгалаа.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.