Авто зам ашигласны төлбөрийг нэмсэн шийдвэрийг цуцаллаа
Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус IX хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмсэн НИТХ-ын 29/30-р тогтоолыг хүчингүй болголоо.

Ингэснээр авто зам ашигласны төлбөрийг 2013 онд тогтоосон хэмжээг хэвээр дагаж мөрдөх юм. Нийслэлийн авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлснээр өмнө жилд 14 тэрбум төгрөг улсын төсөвт цугладаг байсан бол ирэх онд 74 тэрбумыг төвлөрүүлэхээр төлөвлөөд байсан. Харин энэ мөнгийг эргээд жолооч нарын зорчиж байгаа замыг засахад зарцуулахаар төлөвлөж байсан юм. Энэ нь цаашид нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахадд ихээхэн түлхэц болно гэж үзэж байлаа. Мөн авто машины хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэх санал нь агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой байсан гэдгийг хуралдааны үеэр албаныхан хэлж байв. Түүнчлэн нийслэлийн авто зам ашигласны хураамжийг нэмэгдүүлснээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байсан. Тухайлбал, нийт 45 км авто зам шинэчлэх, хотын төв хэсгээр 60 км дугуйн зам, дөрвөн гүүрэн гарц, борооны ус зайлуулах шугам сүлжээ 10 км, есөн дүүрэгт тэмдэг тэмдэглэгээний 80 хувийг хийхээр төлөвлөж байсан бол энэхүү тогтоолыг хүчингүй болгосноор дээр дурьдсан ажлуудын 60 орчим хувийг хийж гүйцэтгэх боломжийг алдаж байна. Гэвч хязгаарлагдмал төсвөөр хязгааргүй хэрэгцээг хангахын төлөө ажиллах болно гэдгийг  НИТХ-ын дарга Р.Дагва  онцолж байв. 
 
 О.ОНОН
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-12-17 06:20:04
    Идэж ууж луйварддагаа багасгаад, өрөө тасалгаануудаа ойр ойрхон өөрчилж засаж тохижуулж тансагладгаа болчих тэгвэл их мөнгө хэмнэгдэнэ, нэг дарга солигдоход л
    59.153.113.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бирд 2019-12-17 02:28:19
    Өөр дэхээр төлөвлөсөн төсөвөөсөө хасаачээв Худлаа далимдуулаад замын төсөвөөс хасаад байх юм
    202.55.191.194
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-12-17 00:59:24
    цавчианаас чинь болоод хүрэхгүй байгаа юм хулгайчуудаа
    124.41.67.231
    Мэдэгдсэн Хариулах
  • Шальчигануур!!! 2019-12-16 10:57:18
    Эцэст нь Күүк ко-ко аваад жирийн жолооч нар эвдэрхий замаар тачигнуулаад л машинаа эвдээд л үлдэж дээ!!! Ингэж шальчиганаж байх ямар хэрэг байнаа??!!!
    66.181.177.103
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-12-16 10:43:25
    ene uls yaj hogjinodoo. neg zov zuitei ajil hiih geheer baahan popchid garch ireed showdsaar bgaad boliulchih yumaa.
    202.126.89.177
    Мэдэгдсэн Хариулах
  • с 2019-12-16 08:42:30
    зарим нэг хорих ялтай хүн сууж байнуу даа , нарс нар 2 холилдсон улс өөр хаана бн
    124.158.107.35
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN 2019-12-16 08:02:18
    khamgiin archaagui gedgee kharyyl laa, Zamin tatvar nemeh yostoil bsn yuma. Yag zuv yuman deer saadi khiih khereg bnu, Erunghii Saidaa!!!
    123.178.29.210
    Мэдэгдсэн Хариулах